Шилдэг номинацийн эзэн “Sweet kitchen”-ийнхэн шагналаа 4 настай хүүгийн эмчилгээнд зориуллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Мэдээллийн технологи, Aplle, Galaxy, фэйсбүүк, твиттер, блогоор зэвсэглэсэн хүмүүс өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө олж байгааг, хүн бүхэн гарт баригдахгүй ч нүдэнд харагдах өөрсдийн индэртэй, жирийн хүмүүсийн дуу хоолой дэлхий даяар цууриатаж байгааг “Online Media Awards 2013” арга хэмжээ олон нийтэд тодотгон хүргэсэн билээ. Түүнчлэн фэйсбүүк, твиттер, блог хөтөлж байгаа мянга мянган хүмүүс бусадтай  мэдсэнээ хуваалцаж, танин мэдүүлж нийгэмдээ гэрэл гэгээ нэмж байгаа тул тэдний шилдэг болсон төлөөллийг урамшуулахыг зорьсон юм. Тиймээс ч “Online Media Awards 2013”-ын шилдэг 11 номинацийн нэгээр “Оны Шилдэг facebook page&group”-ийг шалгаруулсан явдал юм.


Уг номинацийн эхний шатны шалгаруулалтад Chelsea Fc Mongolia, Geeks, Sweet kitchen гурав тунаж үлдсэн бөгөөд “Online media awards” ёслолын ажиллагааны үеэр хуран чуулсан 200 гаруй зочид  мессэжээр санал өгч шалгаруулахад Sweet kitchen group шалгарсан юм. Харин Sweet kitchen group-ын үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн  “Online Media Awards 2013”-ын ивээн тэтгэгчдийн нэг Unitel-ээс бэлэглэсэн S4 гар утсыг дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг нь хүнд өвчнөөр шаналж байгаа дөрвөн настай хүүгийн эмчилгээний зардалд өгсөн нь буянтай сайхан үйлс болсон юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top