Барилгынхан иргэдээс 1.5 тэрбумыг завшжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Барилгын компаниудыг иргэдийг залилж, квадрат метр дутуу олгосон талаар ШӨХТГ-т хандаж иргэдээс цөөнгүй гомдол ирсэн байна. Түүний мөрөөр Барилга хот байгуулалтын яам болон ШӨХТГ, Стандартчилал хэмжилзүйн төвтэй хамтран орон сууцны метр квадратад шалгалт хийж байгаа юм байна.

 

Одоогоор дээрх зөрчилтэй 40 компанийг шалгаж буй бөгөөд иргэдийг хамгийн их хохироосон барилгын компаниар “Тайгам Алтай”  тодроод байгаа аж. Тус байгууллагын барьсан "Алтай" хотхонд метр квадратын зөрчил их гарсан байна. Мөн "Khansvill" хотхоны байруудад метр квадратын зөрчил багагүй илэрсэн байна. Барилгын компаниуд дээр аргаар нийтдээ 1.5 тэрбумын хохирлыг иргэдэд учруулсан гэдгийг шалгалтынхан хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuw(124.158.77.5) 2025 оны 03 сарын 13

zuruu mungiin bair hudaldaj awsan hvmvvst uguud deer ni sain torgoh heregtei l dee tegehgvi lmuu luiwar chid dawraad bgaa yumaa

1  |  0
Top