Агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг амны хаалтыг Монголд үйлдвэрлэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Үйлдвэрийн нөхцөлд ашигладаг, агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг, олон улсын стандартад нийцсэн амны хаалтны үйлдвэр Орхон аймагт ашиглалтад оржээ.  Энэ амны хаалтыг  "Мөнхийн цагаан жим" ХХК  БНХАУ-ын технологиор үйлдвэрлэж байгаа аж. Түүхий эд нь хөвөн даавуу тул хүний биед харшил өгдөггүйгээрээ онцлог гэнэ. Орхон  аймгийн "Эрдэнэт", "Эрдмин", "Эрдэнэт дулааны цахилгаан станц" зэрэг томоохон үйлдвэрийн ажилчид өдөр бүр амны 4000 ширхэг хаалт хэрэглэдэг юм байна. "Мөнхийн цагаан жим" компани одоогоор хошуувчтай 2000 ширхэг хаалт үйлдвэрлэх нь.
Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал өдөрт 5000-10.000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Одоогоор уг үйлдвэрт 15 хүн ажиллаж, 10 шат, дамжлагаар бүтээгдэхүүнээ гаргаж байна. Амны ийм хаалт үйлдвэрлэдэг анхны үйлдвэр нь энэ юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.4.206) 2025 оны 03 сарын 13

Дарга нар хотын утааг багасгаад байгаа гэсэн шүү. Энэ үйлдвэр шатах юм вий дээ? Эсвэл утаа багасаагүй юм боло уу? Үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тул утаагаа орхих нь ээ дээ. Худалдан авагчгүй болвол баларлаа.

1  |  0
paah(202.70.41.18) 2025 оны 03 сарын 13

zsss olon yum yarilgvi utaagaa l bagsgachih. yun mask we argaa bartsan yum be

1  |  0
Top