Вакцинаас болж хуруугаа тайруулсан гэх Н.Энхбилэг охин системийн васкулит хэмээх эдгэршгүй өвчин тусчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр 10 жилийн хоёрдугаар ангийн сурагчид өнгөрсөн аравдугаар сарын 7-нд  сахуу татрангийн вакцин хийлгэжээ. Вакцин хийлгэсэн өдрөөс тус ангийн сурагч Н.Энхбилэгийн гар, хэл нь хавдаж эхэлсэн байна. Улмаар охины биеийн байдал муудаж, хоёр хурууныхаа эхний үеийг тайруулаад байгаа аж. Н.Энхбилэг охины аав, ээж төрийн гурван өндөрлөгт хандаж эмчлэх газар олж өгөхийг хүсээд байгаа. Одоогоор охины биеийн байдал ямар байгаа чухам юунаас болж хүнд өвчин тусаад байгаа талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.

-Н.Энхбилэг охин вакцинаас болоод хуруугаа тайруулсан гэсэн. Эмч нар үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Вакцинаас болоогүй. Аав, ээж нь вакцин хийлгэснээс болж охиных нь бие муудсан гэж бодоод байгаа. Гэхдээ вакцинаас болсон уу гэдгийн Дархлаажуулалтын алба шалгаж, дүгнэсэн. Аравдугаар сарын 7-нд сахуу татрангийн вакциныг ангиараа хийлгэсэн. Вакцин хийлгэсний дараагаас гар нь хавдаж, хэл нь бадайрах зэргээр хүндрэлүүд гарсан. Дараа нь аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад манайд ирсэн. Тухайн үед харшлын ямар нэгэн урвал илэрснийг үгүйсгэхгүй, хэл нь хавдсан байсан. Хэлэн дээр нь судасны өөрчлөлтүүд гарсан байсныг эмчилсэн.

-Яг ямар өвчин гэж оношлосон бэ?

-Аравдугаар сарын 18-нд манай эмнэлэгт хэвтсэн. Манайд хэвтэж эмчилгээ хийлгэснээс хойш гарын хуруу нь мэдээгүй болж эхэлсэн. Бид шинжилгээ хийгээд бие даасан өвчин гэж үзсэн учир  холбогдох шинжилгээг бүгдийг нь хийсэн. Түүнээс хойш манай нарийн мэргэжлийн эмч нар эмчилгээ хийгээд нөгөө өвдөж байсан зовиур хэл ам бадайрах нь үгүй болсон.

Харин одоо гарын хуруунууд нь үхжээд эхэлсэн. Тиймээс хоёр эрхий хурууны нэгдүгээр үеийг тайрсан. Нөгөө хуруунууд тайрагдаагүй боловч мөн үхжил явагдаж, судас үрэвсэж эхэлсэн. Тайрагдсан хуруунд арванхоёрдугаар сарын 20-нд онш тодруулах бүх шинжилгээ хийсэн.

Энэ нь дархлаа сул байхад идэвхижиж гарч ирдэг системийн васкулит гэж оношлосон. Өвчний нууц үе гэж байдаг. Магадгүй энэ нууц үед вакцин хийсэн нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Одоо оношийн дагуу эмчилгээ хийж байгаа. Дархлаа дэмжиж, үндсэн үрэвсэл, холбогдох мэс заслын эмч бүх эмч нараас зөвлөгөө аваад явж байна.

-Энэ өвчин яг ямар шатандаа явж байна вэ?

-Энэ хүнд өвчин. Тийм учраас аав, ээжид нь удаа, дараа тайлбарлаж байгаа. Ахиад гар хуруу тайрагдахыг үгүйсгэхгүй гэдгийг ч анхааруулсан. Одоо бол өвчинжижиг судасны хэмжээнд байгаа. Бүр том судас гэмтээд ирвэл маш их хүндрэлүүд тулгардгийг аав, ээжид нь тайлбарлаж хэлсэн.

Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Өвдөлт өгөх үедээ тэсэхийн аргагүй өвдөнө, харьцангуй гайгүй үедээ хоол ундаа идэж уудаг. Аав, ээжийн гол гомдоод байгаа юм нь вакцинтай холбоотой хүндрэл гарсан гэж ойлгож байгаа. Гэтэл өвчний маань тохиолдол тэгж таарсан.

-Энэ өвчний тохиолдол хэр түгээмэл вэ?

-Энэ жил системийн васкулит гэдэг өвчний хөнгөн хоёр тохиолдол илэрсэн. Харин хүнд нэг тохиолдолд нь энэ долоон настай Н.Энхбилэгийнх.

-Сахуу татрангийн вакцинаас болж энэ өвчин сэдэрсэн тохиолдол гарч байсан уу?

-Үгүй. Вакцины албаныхан тайлбарлаж хэлж байгаа. Вакцинтай холбоотой ийм зүйл хүндрэл илэрч байгаагүй.

-Охины үлдсэн хуруунуудыг тайрахгүйгээр эмчлэх боломж бий юу?

-Судасны мэс заслын эмчийн зөвлөгөөг авч байгаа. Үлдсэн хуруунуудыг тайрахгүй авч үлдэх талаас нь эмчилгээ хийж байна. Судасны мэс заслын эмч үзээд хүүхдийн хуруунууд дээрдсэн байна гэсэн. Бид ГССҮТ-ийн гар сарвууны эмч нарын зөвлөгөөнөөр гарыг нь тайрах хэмжээнд биш, үндсэн өвчнөө эмчлээд тогтворшсон үед нь манайх шилжүүлж аваад арьс нөхөх талаас нь эмчилгээ хийгдэнэ гэсэн. Гэхдээ үндсэн өвчин бусад эд эрхтэнд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Долоо хоног тутам судасны эмчийн зөвлөгөөг аваад үндсэн оншынхоо дагуу эмчилгээгээ хийгээд явж байна.

-Эх нялхаст ирж хэвтсэнээс хойш биеийн байдал нь ямар байна. Эмчилгээ үр дүнгээ өгч байна уу?

-Хэвтсэнээс хойш биеийн байдал муудаагүй. Юу ч ууж, идэж чаддагүй байсан бол одоо манай хоолны эмч зөвлөгөө өгөөд хоол идэж байгаа. Энэ хүүхэд хүнд хэлбэрээр нь өвдсөн. Одоо судасны бөглөрөл явагдаж байна. Жижиг судас бөглөрөөд байгаа учраас  гар нь үхжээд байна. Том судас нь бөглөрөөд эхэлвэл аюултай хүнд шат руу орж болзошгүй ийм л өвчин.

-Бүрэн эдгэрэх найдвар байгаа юу?

-Энэ системийн өвчин бүрэн эдгэрдэггүй. Гэхдээ хэвийн эмчилгээнд байгаад байж болдог өвчин. Хүүхэд цоо эрүүл болохгүй. Хүүхдийг хэвтэж байх энэ хугацаанд хамтарсан үзлэгийн таван удаа хийсэн. Өнөөдөр 48 хоногтоо эмчилж байна.

-Цаашид хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулахын тулд ямар эмчилгээ хийх шаардлагатай байна вэ?

-Энэ өвчин өөрөө гарч байгаа шинж тэмдгүүдээс хамаараад хийх эмчилгээгээ сонгодог. Одоогоор үрэвслийг дарах судас бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх, өвдөлт намдаах, бусад эрхтэнүүддээ нөлөөлөхгүй байх талаас эмчилгээ хийж байна.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.114.110) 2025 оны 03 сарын 13

7хон настай хүүхэд өмнө нь мэдэгдэхгүй байжгаад гэнэт хүнд шатруу нь орно гэж байх уу үнэмшилтэй юм яриачээээ юунаас яагаад энэ өвчнөөр өвчилдгийн ард түмэнд үнэн зөвийг хэлээч бүхэл бүтэн хүний амь нас яригдаж байхад өчүүхэн арьсаа хамгаалсан зүйл ярихаа болиочээ та нар бүгдэд нь эрүү үүсгэх хэрэгтэй

1  |  0
valya(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

arai ch de estoi heleh ug alga hairan ohin huuhed uuniig saya l medlee estoi aimaar yum bnaa ene huuhded tuslah l heregtei bnaa yanaa hairan huuhed urubduj bna darga gelgui yaraltai l arga hemjee abaasai bilee uneheer heleh ug alga hairan

heart(182.160.2.128) 2025 оны 03 сарын 13

evii hoorhii mini yamar ch orovdmoor yum be

1  |  0
зочин (103.26.194.216) 2025 оны 03 сарын 13

Дээдчүүдэд хандахаас нь өмнө дуугарч ядаад байсан эмч нар яагаад хэл ороод унав? Ийм хоёр нүүртэй байж болохгүй шдээ Эмч нараас хүн чанартай байгаач гээд л бүгд гуйгаад байгаа шдээ Системийн өвчинг монголд бараг оношилдоггүй эмчилдэггүй л байсан саяхан. Оношилгооны ямар аргуудаар системийн өвчин гэж тогтоосноо хэлэхгүй л байгааОдоо л гэхэд . Ингэхээр но-той байдаг Удвал сайдад шууд хандаад гадаад явсан нь дээр гэж бодож байна өөр аврал алга байхаа

1  |  0
zochin (103.26.194.116) 2025 оны 03 сарын 13

enehvvhdiin ervvl mendeer toglohoo boliochyahaaraa zvgeer baisanhvvhed yaktsin hiilgeed iim bolob gedgiig olon tvmend vneneer ni tailbarlaach eej aaviinh ni udamiig sudalj vzsen vv araitsusoirtson ym bish bizdee

1  |  0
zochin(103.26.194.88) 2025 оны 03 сарын 13

Urhiin emch nar unin chadvar muushde.neg chagnasan boloodl bolchdog shde.haniad hurvel uursnuu dur meden em ugdug geel bdg uzuuleh geed ochhoor uursnuu yuch medku chi yu gej bodoj bn gediishd.esvel zugeerhed honog harzana gdg.harzanaj bgaad ochhoor hundruulchij gen.bid yah estoi ve.tegeed emneleg deer n ochhoor bid hund humuuse uzne iim hungun huuhed uzkui gdg shu de.yu gej tailbarlah ve ta nar

1  |  0
zochin(103.26.193.21) 2025 оны 03 сарын 13

Emchiin l buruu bnshde.vaktin hiihdee nariin uzleg hiij bgach. Er n bol vaktin n iim uvching bii bologtson yum bishu. Vaktinaa zuv hadgaldagch yumu gui yumu.er n vaktin tarih hadgalah yamar huuhded hiih hiihgui tuhai standart bdimu mgld. Urhiin emch nar uursnuu ch meddeggui yum bnleshde.

1  |  0
zochin(50.9.47.144) 2025 оны 03 сарын 13

ene huuhdiig emchilyee humuusee. eruul mendiin yamnii darga said naraa ene neg jaahan ohind tuslaachde. sain emch em tan olj uguuch. hugjiltei uls orond emchluuled uguuch dee ene huuhdiig. yaj uvduj uilj bgaag in ta nar uzeegui um u. evii dee. ene ohind tuslaach darga said naraa. ardiin emneleg in bna u anagaah in bna u tuslamar bna shuu dee.

1  |  0
kkkk(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

Stevens–Johnson syndrome (SJS) l baina l daa. tegeed ene vaccine-aar odoogdood idevjihgeed garaad irj l dee. hoorhii yana daa ene ohin, mash ih zoviurtai ed dee yalangyua hel mash ih ovdolt ogdog tegeed iym idej uuj bolomjgvi boldog.

1  |  0
setgel(103.26.194.204) 2025 оны 03 сарын 13

Yagad end emchluulne gedtsag aldad bgan be? Mongolchud bid mungu bosgood ene huheded tusliildaa dansnii dugar edr gej bnu ? Hurdan avad gadagshaa garj uzuuleldee. Naad muu emch gesen mongoliin alurchid chin uhehiig ni huleged suujin shdee plss guij bn burhan urshuug

1  |  0
Gerel(103.26.194.147) 2025 оны 03 сарын 13

Evii dee edgeesei dee

1  |  0
ЦАГААН САР(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ООТЭНЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХАРИА БАЯНХНГОР АЙМГИЙН ЭРҮҮЛ НЭГДЭЛ,ӨРХИЙН ЭМЧ НАР БОЛЬЁ ООИЙМ ТАРИА ТАРЬСАН ЭМЧ НАРЫГ ҮҮРҮҮ ҮҮСГЭХИЙГ ХУУЛЬ ЗҮЙН САЙДХ.ТЭМЖҮҮЖИН САЙДААС ШАРДАЖ БАЙНА ШҮҮ

1  |  0
mmm(175.200.244.138) 2025 оны 03 сарын 13

vaktsin hiigeed uvdsiim bol???yunaas uur uvdsun bj taarhuu???asuultaa oilgooch malaa

1  |  0
mmm(175.200.244.138) 2025 оны 03 сарын 13

yu yariad bgaa har mal ve!!!uvchniig ymar shinj temdeg garhiig ni huleegeed emchlench gh shig t1 lallr urdchilsan nariin arga hemjee gj bh l yostoi bzde!!ymar uvchin tussaniig n chm medeegui shaajaagaadaa har gemgui aluurchid

1  |  0
Italy(86.43.95.243) 2025 оны 03 сарын 13

Mongol min dee yu bolchoo we. Baczinaa manaih hyyramch hyamdhaniig songood bas yamar huuhded yaj hiih we gedgiigee meddegui yum bishu. Baninga l waczinaas bolj end tend ni hawdlaa huuhed gemtlee enee tree geeed bhiin. Europt bol tiim asuudal bdaggui zugeer l joohon halyyrdag shdee. Monogl chin yls monu? bishu? huuhedoiig tamlaj aldagaa bolildooo

1  |  0
Top