Мөсөнд хашигдаад байсан хүмүүсийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Академик Шокальский судалгааны хөлөг онгоц Антарктидын мөсөнд хашигдаад байсан. Судалгааны хөлөгт явсан 52 зорчигчийг аврагчид эсэн мэнд аварч чаджээ. Австралийн аврах ажиллагааг зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, эрдэмтэд болоод аялагчдыг бүгдийг нь Аврора Австралис хөлөг онгоцонд шилжүүлээд байгаа аж. Хятадын мөс зүсэгчтэй нисдэг тэрэг тэдний замыг заан явж байсан гэнэ. Гэвч Шокальский хөлөг нь өнгөрөгч 12 дугаар сарын 24-ний өдөр тийнхүү мөсөнд хашигдсан билээ. Харин багийн 22 гишүүн нь хөлөг онгоцоо бүрэн чөлөөлөх хүртэл үлдэхээр болсон байна. Шокальский хөлөг нь Австралийн Тасмани мужийн нийслэл Хобартаас өмнө зүг 1,500 тэнгисийн милийн зайд хүчтэй салхинд туугдан, зузаан мөсөнд хашигдсан байжээ.Уг хөлөг онгоцыг Австралийн Антарктид Судлалын хүрээлэнгийнхэн зуун жилийн өмнөх эрдэмтэн Дуглас Маусоны аялсан замын дагуу аялахдаа ашиглаж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top