Энэ сарын агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Баруун зүгийн нутгаар: Энэ сарын агaaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн буюу Баян-Өлгий, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

аааа

Төвийн нутгаар: Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Хөвсгөлийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэм хүйтэн байх төлөвтэй.

аааа

Зүүн зүгийн нутгаар: Энэ сарын агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан байна.

ааа

Говийн нутгаар: Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 хэм хүйтэн байх бөгөөд Дундговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

 Сарын хоёр ба гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна.

аааа

Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг, Говь-Алтайн өмнөд хэсэг, Хөвсгөлийн баруун хойд хэсэг,  Өмнөговийн өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Завханы зүүн хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд, Архангай, Өвөрхангайн баруун, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

ааа

 Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна.  Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтайн салбар уулсаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.170.69.194) 2025 оны 03 сарын 13

Za daa odoogoor tiim nuxtsul xaraaxan burdeegui l bna.

1  |  0
Close menu