Оюутнуудын эрхэнд халдсан их дээд сургуулийг нийтэд зарлана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Их, дээд сургуулиуд төлбөрөө дутуу төлсөн гэх шалтгаанаар оюутнуудыг хичээл болон шалгалтаас хөөх нь энгийн үзэгдэл. Тэгвэл ийм зовлонтой тулгарсан оюутнууд МОХ-нд ихээр хандах болсон байна. Зарим сургуулийн оюутан төлбөрөөсөө 5-10 мянга, бүр мянган төгрөг дутуу төлсөн ч шалгалтаас хөөгдөж, хичээлдээ сууж чадахгүй байх тохиолдол цөөнгүй ажээ.  Багш нарын тухайд төлбөрийн асуудалтай оюутнуудыг анги хамт олных нь өмнө нэр цохож гаргаж зогсоох зэрэг хандлагууд гарч байгаа гэнэ. Оюутнуудад ингэж хандаж байгаа сургуулиуд хүний эрх, эрх чөлөө болон нэр төрд халдсан бүдүүлэг явдал болохыг МОХ-ноос  мэдэгдсэн юм. Тус холбооноос "Тухайн сургуулиуд анх оюутнуудтай байгуулсан гэрээний дагуу ажиллах сануулж байна. Өөрөөр хэлбэл, намар хийсэн гэрээгээ үндэслэж аль аль талдаа хариуцлагатай үүрэг хүлээж байх хэрэгтэй.
Түүнээс биш хичээлийн эхний улирлын төлбөрөө авчихсан байж тухайн улирал дуусаагүй байхад хоёрдугаар улирлын төлбөр нэхэж, бүдүүлэг байдал гаргаж байгааг бид эсэргүүцэж байгаа. Тиймээс манай холбоонд ирсэн гомдлын дагуу бид тухайн сургуулиуд руу хадаж, энэ талын асуудалд уян хатан хандаж, оюутнуудтайгаа хамтарч асуудлыг шийдээч гэдгийг сануулж байна. Чанартай дээд боловсрол өгөх гэж хичээн ажиллаж байгаа байгууллагууд маань ийм жижиг асуудлаас болж сургуулийнхаа нэр хүндэд сэв суулгаж болохгүй. Учир нь одоо сурч байгаа болон ирээдүйд суралцах оюутнуудаа алдах хүндрэл үүсэх болно гэдгийг анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Бид эхний ээлжинд оюутнуудын мэдээллүүдийг бүртгэж байгаа. Сургуулиудын нэрийг одоохондоо зарлахгүй. Харин МОХ аль сургууль дээр оюутны нэр хүндэд халдсан, бүдүүлэг үйлдэл гарсан байна гэдгийг нэр бүрчлэн бүртгэж байгаа. Бүртгэлээ явуулж дуусаад, хичээлийн хоёрдугаар улирал эхлэхэд албан ёсоор олон нийтэд зарлах болно. Гэхдээ эхлээд тухайн сургуулиудын сургалтын алба руу утасдаж, албан бичиг илгээж асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв үр дүн гарахгүй бол бид шууд тухайн сургуулийн нэрийг олон нийтэд зарлах болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюутан(103.10.23.42) 2025 оны 03 сарын 13

хувийн сургууль энэ удаа нэрийг нь хэлэхгүй байя. 16 долоо хоног орж хичээл хаагаад шалгалтаа авахгүй 2 долоо хоногийн өмнө хичээл хааж шалгалтыг аваад байна. уг нь төлбөрөө бол бүрэн авсан байгаа даа. хувийн сургуулийг дээд боловсролын хэлтэс нь сайн хяналт тавимаар байна зөндөө зөрчил байна даа.

1  |  0
Orj(202.70.46.206) 2025 оны 03 сарын 13

shuud l zarlaach, neeh l ih anhaaruulaad ch bgaa yum shig surduuleed ch bgaa yum shig, shuud l asuudliig shiidej hugluu hurdasgaj suraachee, zingene shuu, tegne shuu geed l zungaaraldaad baigaad baidiin, chadgui bol zugeer l tegeed darluulaad baij baih heregtei

1  |  0
Top