Өндөр настнуудыг залилах хэрэг их гарч байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Сар шинийн баяр дөхөхөөр өндөр настай иргэдийг залилах явдал их гардаг байна. Тухайлбал, танд одон медаль өгөх гэж байна хэмээн хороо болон өөр нэг байгууллагын нэр барьж гэрт нь орж улмаар эд зүйлийг нь дээрэмдэж, залилдаг байна. Мөн өнгөрсөн жил энэ төлийн гэмт хэрэг нэлээд бүртгэгдсэн бөгөөд тухай бүрт нь шуурхай арга хэмжээ авч байсан аж.

Иймд элдэв залилангийн хэргээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top