Тэтгэврийн нэмэгдлийг хоёр сараас олгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 дугаар утас "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн боловч нэмэгдээгүй байгаа талаар иргэд тодруулжээ.

Иймд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна.

Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр нэг сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж олгогдоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top