”Шандаст” сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

Хүчит дөрвөн туурайгаар хөрст дэлхийг бөмбөрдөх
Хүлэг сайн морьдын минь унаган давхил сонсогдлоо 
Аз хийморийн дуудлагатай аргамаг хүлгийн минь үүрсээнд 
Алтан дэлхий тэнхлэгээ нар зөв эргэж хурайллаа
Хаан түүхтэй Монголын минь буян заяа тэгширч 
Хатан туурайт морьдын минь дэл сүүл нь шаширлалаа
Онгодын цагаан ертөнцөөс од шүүрэхийн ерөөлтэй
Омог төгөлдөр морин жил орчлон дэлхий дайлчиллаа

Юнителийн эрхэм хэрэглэгч та бүхэнд XVII жарны Ялгуусан хэмээх Модон Морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол түмний бахархал Морь жил гарч байгааг билэгшээн Юнител групп Монгол морьдын шандасыг харуулсан “ШАНДАСТ” бэлгийн картыг худалдаанд гаргалаа.

 “ШАНДАСТ” бэлгийн картыг сонгох шалтгаан:

  1. Монгол хүн бүрийн сэтгэлийг огшоож, хийморийг бадраах МОНГОЛ МОРИНЫ зураглал бүхий карт
  2. Гурван төрлийн буюу 500, 1000, 2000 төгрөгийн үнийн дүн бүхий сонголттой карт
  3. Карт бүр бонустай. “Шандаст” бэлгийн картыг хусаж арилгахад УНАГА, ДААГА, ШҮДЛЭН, ХЯЗААЛАН, СОЁОЛОН, ИХ НАС, АЗАРГА гэсэн нэршилүүдээс аль нэг нь гарч ирэх бөгөөд тухайн морины наснаас хамааран харгалзах бонус таны дансанд нэмэгдэж орно
  4. Хэрэглэгч бүрийн оюуныг мялаах танин мэдэхүйн мэдээллүүд мессежээр очих болно
  5. 10 ширхэг бэлгийн карт худалдан авбал 1 ширхэг картыг бэлэглэнэ
  6. Хамгийн соёлтой хамгийн хэрэгцээт гарын бэлэг байх болно.

Та “Шандаст” бэлгийн картыг Юнителийн гэрээт болон үндсэн салбаруудаас худалдан аваарай



Top