“Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Нөөцийн махыг өнгөрсөн оны сүүлчээр худалдаанд гаргасан бөгөөд шинэ он гараад эрэлт ихэсч байна. Сар шинийн баяр дөхөж буй тул махны хэрэгцээ ийнхүү нэмэгдсэнээс гадна зах зээлд махны үнэ өндөр байгаа юм. Энэ жилийн хувьд 14 мянган тонн нөөцийн махыг нийслэл, Дархан, Эрдэнэт хотод худалдаанд гаргах бөгөөд одоогийн байдлаар хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн хүсэлтээр мах нийлүүлж байна. Үүнээс нийслэлд “Эй Эн Ди Эм” ХХК, “Баатарууд тэнгэр” ХХК-иуд тус бүр зургаан мянган тонн мах, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг мянган тонн мах нийлүүлэх ажээ.
үхрийн мах 5950 төгрөг, хонины мах 5750 төгрөг, ямаа 4900 төгрөгөөр худалдаж байна.Энэ бол хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ.

Сэтгэгдэл ( 0 )