Үс шинээр засуулбал нас уртасна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

Аргын тооллын нэгдүгээр сарын 08. Буд гариг. Билгийн тооллын 8. Нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн наран 08.38 цагт мандан 17.11 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх,  мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top