Тухайлбал, Сирийн зөрчилдөөнийг сурвалжлах үед 29 хүн, Иракт 10 сэтгүүлч амь үрэгдсэн байна. 6 сурвалжлагч Египетэд амь үрэгдсэний 3 нь энэ оны 8 дугаар  сард египетийн цагдаагийн газар жагсагчидтай хийсэн мөргөлдөөний үед амиа алджээ. Зарим сэтгүүлчид авилгалын хэрэг, мансууруулах бодисын наймаа, Бразиль, Колумб, Энэтхэг, Бангладеш, Пакистан, Орос, Филиппин зэрэг орнуудад бусад төвөгтэй сэдвүүдтэй холбоотойгоор амь үрэгдсэн байна. Үүний зэрэгцээ дээрх байгууллагын албан хаагчид арван жилд анх удаагаа Мексик улсад сэтгүүлч осолдсон нэг ч тохиолдол гараагүйг тэмдэглэжээ.