Авилга авсан цагдаа нар 5 жил нэг хоногийн ял авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 08

БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт ял сонсоод байгаа нийслэлийн Хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийн гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд дэнсэлж, шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна. Баянгол дүүргийн шүүхээс У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн тус бүрт нь 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 3,5 жил, Т.Ууганбаярт 3,5 жилийн ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял, Ж.Оюунчимэгт 5,1 жилийн ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох ногдуулсан. Энэхүү ялыг мөн Нийслэлийн шүүхээс хэвээр үлдээгээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top