Хүний аминд хүрсэн барилгын ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар МХЕГ-аас асуухад “Одоохондоо мэдээлэл өгөх ёсгүй” гэсэн. Энэ байгууллага Ерөнхий газар гэдэг утгаар чиглэл бүрийг хариуцсан нэг нэг байцаагч л ажилладаг аж. Тиймээс одоо бүгд “Макс”-ын осол дээр ажиллаад завгүй байгаа гэсэн.
Харин “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар одоогоор гадаад яваа, тун удахгүй ирнэ гэсэн хариултыг ресепшн нь өгсөн ба осолтой холбоотой ямар ч мэдээлэл өгөхгүй гэлээ. Гэхдээ гүн эмгэнэл илэрхийлж байгааг нь дамжуулж байлаа.
“Макс Тауэр”-ийн зөвшөөрлийг 2011 онд авсан
Барилгын зөвшөөрөл, аюулгүй ажиллагааны талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамбаас тодрууллаа.
-“Макс” групп “Макс Тауэр”-ийн барилгын зөвшөөрлийг яг хэдэн онд авсан юм бэ?
-2011 онд барилгын зөвшөөрөл олгосон юм билээ. Өнгөрсөн аравдугаар сард БХБЯ-наас барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Угсралтын ажлаа хийж дуусгаад, өмнөх зөвшөөрлийнх нь хугацаа дууссан учир үргэлжлүүлэхээр зөвшөөрөл авсан хэрэг. Өмнөх зөвшөөрөл нь долоодугаар сарын 26-нд дуусч, есдүгээр сард хүсэлтээ тавьсан. Манай талаас судалж үзсэний үндсэн дээр аравдугаар сард зөвшөөрөл өгсөн.
-Өвлийн ид хүйтэнд барилгын ямар ажлууд зогсох ёстой юм бэ?
-Барилгын ажил өвөл үргэлжилж болно. Огт хийхгүй гэсэн журам байхгүй. Гэхдээ яг ямар ажлыг нь үргэлжлүүлж, юуг нь зогсоох вэ гэдгийг зохицуулсан журам бий. Өнөөдрийнх шиг ийм хүйтэнд дотор засал, дотор сантехник, тухайн барилгын технологийн онцлогоос шалтгаалж өөр хийгдэх ажлууд байдаг. Гарцаагүй ийм хүйтэнд бетон цутгах ажлыг зогсоох ёстой. Одоогийн байдлаар барилгуудын ихэнх ажил зогссон байгаа.
-Барилгын ажлын аюулгүй байдлыг хангасан эсэхийг хэн шалгах ёстой вэ?
-Үүнийг тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим, менежменттэй холбон тайлбарлах ёстой. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж мөн осол гардаг. БХБЯ-ны зүгээс зохих заавар, анхааруулгыг өгнө. Тухайн компани ажлын стандарт, журмын дагуу хөдөмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг бүрэн авах ёстой юм.
-Өчигдрийн осол барилгын салбарын хяналт, аюулгүй ажиллагааны асуудлыг хөндөхөд хүргэлээ?
-Маш харамсалтай осол гарсан. Одоо дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Яг юунаас болов гэдгийг шалгаж байж эцсийн хариултыг өгнө. Хаалтаа хийгээгүй байсан уу, ажилчин хайхрамгүй ажиллав уу гэдгийг албаны шалгалтаар тогтооно.
-БХБЯ компаниудад зөвхөн анхааруулаад л орхидгоос биш цаашид хяналт тавьдаггүй гэсэн үг үү. “Макс”-ын барилгаас төмөр унаж, хүний амь бүрэлгэхгүй байх нөхцөл бүрдсэн эсэхийг хянадаг газар байхгүй юм уу. МХЕГ ч энэ асуудлыг өөрсдөөсөө холдуулж байна?
-Барилга бүр дээр очиж, энэ төмөр унаж магадгүй, үүнээс сэргийл гэж хянах боломж бидэнд байхгүй. Санаанд оромгүй осол барилга дээр гарна, тоосго унана, шилний хагархай үсэрнэ гэх мэт. Гэхдээ “Макс”-ын барилгын ослын тухайд цагдаа, хяналтын байгууллагуудын дүгнэлт гарна. Түүний дараа буруутныг тогтооно.
-Барилгууд хаалт гээд нимгэн саранпай мод тавьчихсан байдаг. “Ланд-Круйзер”-ийн төмөр дээврийг нэвт орж байгаа төмөр энэ модыг хэр хялбар нэвтэлж хүний дээрээс унах нь тодорхой. Үүнийг яг ямар журмаар зохицуулдаг вэ. Аюулгүй ажиллагааны стандарт гэж бий биз дээ?
-Барилгын компаниуд барилгын зураг гаргахдаа аюулгүйн хамгаалалтыг хэрхэн хийхээ тооцсон байдаг.
-Тухайн барилгын хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байна гэсэн үг үү?
-Тэгнэ. Яаж ажиллавал аюул, осолгүй байх вэ гэдгийг маш нарийн гаргадаг. Энэ нь барилгын зөвшөөрөл өгөх нэг нөхцөл болно.
“Макс Тауэр”-ийн газрыг дээрэмдэж авсан юм биш үү
Чингэлтэй дүүргийн V хорооны иргэд, тэнд үйлчилгээ явуулдаг “Нарны титэм” үйлчилгээний төв дэх аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг зөрчиж байгаа мэдээлэл 2011 оноос эхэлсэн. Одоогийн “Макс Тауэр”-ийг “Нарны титэм”-д байрлаж байсан “Макс” супермаркет байсан байшинг нурааж, суурин дээр нь барьсан юм.
Гэхдээ “Макс” групп эзэмшлийн газраасаа хэтэрч нийтийн эзэмшлийг авсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэглээ гээд иргэд газраа авч үлдэж чадаагүй. Энэ явдалд тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн түлхээс орсон гэдгийг одоо ч ярьдаг.
Тухайн үед “Нарны титэм” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Амрита” ХХК, “Амрах агшин” ХХК, “Сэрүүн сэлбэ” ХХК зэрэг 16 аж ахуйн нэгж байгууллагын үүдийг хааж хашаа барьсан ба бизнес эрхлэгчид эсэргүүцэхэд бөхчүүдийг аваачиж хүч хэрэглэсэн бичлэг нь одоо ч бий.
Үүнээс болж дүүргийн Мэргэжлийн хяналт, НЗДТГ-ын Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас дээрх байгууллагуудын орц, гарцыг чөлөөтэй байхаар газраа төлөвлө гэсэн шаарлага хүргүүлсэн ч ажлаа үргэлжлүүлж байжээ. Мөн “Нарны титэм”-ийн А, Б блокийг нураахад “Монгол ханамаса” компанийн газар өртсөн бөгөөд тэд газраа авахаар шүүхээр явсан “Макс” энэ хэргийг өөрийн талд шийдүүлж чадсан. Өнөөдөр тэрбээр бизнест од шүүрч чадсан ч хар мөртэй ажлынх нь балгаар нэг хүний амь эрсэдлээ.
Сэтгэгдэл ( 9 )
max yamar buruu baihav dee gol ni ter gazar l gvideltei bn muu hvnees avj dee!gazraa bazarvaani hum pad... bag l gai tariasai tsash daa
batuuliin buural tolgoi deer unaxgui jabaa xenc xaramsaxgui.
Max iig yaaj diilj chadhiim be
БОЛЬЁ ООБАРИЛГА ХОТ БАЙГУУЛТЫН ЯАМ БОЛЬЁ ОО
Mgl oos yavdag ch yumuu. Hedhen hunii erh ashgiin tuluu tur bdg ted l amidarch busad n uhej bn doo.
it”s an accident this happens everytime everywhere be aware of dangerous places
tegvel hariutslagiig hushuu battulga batuul nar hariutsah bolj de.