БНХАУ жил бүрийн цагаан сар буюу еэвэн сараараа хилээ хаадаг уламжлалтай. Тэгвэл өнөө жил цагаан сарын өдрүүдээр өмнөд хөрш дөрөв хоногийн турш хил хаахаар болжээ.
Учир нь Хятадын еэвэн сар өнөө жил манай цагаан сартай давхцаж байгаа аж. Энэ жилийн цагаан нэгдүгээр сарын 31-нд болох учиртай.
Тиймээс өмнөд хөршийн хил энэ сарын 31-нд хаагдаад, хоёрдугаар сарын 3-нд нээгдэх аж. Гэхдээ авто замын боомтууд шинийн 4-ний өдрийг хүртэл хаагдах бөгөөд төмөр замын боомт хэвийн ажиллах гэнэ.
Тиймээс сар шинийн баярын үеэр өмнөд хөршийг зорих ажилтай хүмүүс галт тэргээр зорчиж болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )