”Макс-Өргөө”-гийн ослын тухай мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас Хангарьд ордны хуралдааны “А” танхимд болно. Хуралдаанаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаарх мэдээлэл, Автозам, зогсоолын төлбөртэй үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах тухай, Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний тухай зэрэг таван  асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top