Алдарт “Мontblanc” брэндийн “Чингис хаан” үзэг 180 сая төгрөгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Үзэг, арьсан эдлэл, гоёл чимэглэл, цагны брэндээрээ дэлхийд алдаршсан “Мontblanc” корпораци “Чингис хаан” хэмээх үзэг үйлдвэрлэн олон улсын зах зээлд гаргажээ.


Ердөө 35-хан ширхэг үйлдвэрлэсэн энэхүү үзгийн их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй бөгөөд 950 сорьцтой цагаан алтан оруулгаар Монгол эмээл, зэр зэвсгийг дүрсэлжээ. Мөн үзэгний ар хэсэгт сумны зэвийг дүрсэлж, 0.5 каратын цэвэр алмаз шигтгэсэн байна. Түүгээр ч зогсохгүй 750 каратын цэвэр алтан хошуунд нь талын бүргэдийг сийлжээ. Харин тагийн хувьд Монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг бэлгэдэн, Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн байна.


Тэгвэл энэхүү брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй дэлгүүрт нэг ширхэг “Чингис хаан” үзгийг 180 сая төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа сурагтай.


“Мontblanc”үзгийн түүхийг сөхөхөд...Энд дарж цааш уншина 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hunnu(103.26.194.185) 2025 оны 03 сарын 13

Almaaz bish Orchir Erdene gej Mongolooroo bichij baimaarsan..

1  |  0
Top