Найз залуудаа зодуулж нас барсан гэгдэх 21 настай талийгаач Б.Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр дахь удаа гарах гэж байгаа гэсэн үг.
Өмнөх дүгнэлт нь талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гаргаж хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргээд байсан. Харин одоо гарах дүгнэлт үнэн зөв гарна гэдэгт ар гэрийхэн итгэж, найдаж сууна. Талийгаачийн аав Б.Бадрахтай холбогдож шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар асуухад “Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв гарна гэдэгт найдаж байгаа. Миний охиныг алсан Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн өнөөдрийг хүртэл бидэнтэй холбоо бариагүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Холбоо бариагүйгээр зогсохгүй хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн эгч Г.Бурмаа талийгаачийн ар гэрийнхнийг шүүхэд өгөөд байгаа. Учир нь талийгаач Б.Цэдэн-Ишийн эгч дүүгийнхээ биеийн байдал муу байхад “Алуурчин Г.Алтанхүү хаана байна” гэж хэлсний төлөө бусдыг гүтгэсэн хэргээр шүүхийн хаалга татахад хүрсэн. Түүгээр ч зогсохгүй Г.Бурмаа “Ахыгаа мөнгө төлөөд батлан даалтад гаргаад авна” гэж ар гэрийнхний дэргэд томорсон байдаг. Одоо шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалаад хэрэг шийгдэгднэ. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж байгаа эмч нар улсдаа тэргүүлэх зэргийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Тийм болохоор шинжээч эмчийн дүгнэлт үнэн зөв гарна гэдэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд бүх хүн анхаарлаа хандуулаад байна.

Сэтгэгдэл ( 5 )
МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН НЭР ГУТААГЧ БҮДҮҮЛЭГҮҮД ХОТООР ДҮҮРЧЭЭ НУС ЦЭР ЭНГИЙН ҮГ ХЭЛ ГЭЖ ХАРААЛААР ДҮҮРЭН ҮНЭН АРЧААГҮЙ ЗАВААН ХҮН ТОЛГОЙТОЙ АДГУУС 80% НЬ БОЛЖЭЭ. ЗАСАГ ТӨР ЭРЧҮҮДИЙН ХҮМҮҮЖИЛ СОЁЛ БОЛОВСРОЛД АНХААРМААР НЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ. П ХЭЛДЭГГҮЙ САЛААВЧ ГАРГАДАГГҮЙ СОЁЛТОЙ ЭР ХОВОР БАЙНА МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ӨВГӨН ХҮРТЭЛ ЭНЭ 2 ҮЙЛДЛИЙГ ӨЛХӨӨН ХИЙЖ БАЙХАД ЯАНА ДАА! ЗАЛУУЧУУД МИНЬ ЭЭ СОЁЛЖИХСОН ЯАХ ВЭ
шинэжилгээний дүн мэдээж,амьд байгаа эмч нараа л хамгаална шүү дээ,үхсэн хүн үг хэлэх биш гээд үхэсний хохь,амьдын зол болдог нь үнэн түүх шүү дээ. охид минь өөриөгөө хайрлаж сурах юм сан даа, Монголын эрчүүдийнэхнэрэ э хайрлаж хамгаалдаг нь хэд бол...
мөнгө байхад тэр ЭлбэгдөржДорлиг жав хэдэн муу цагдаа юу юм
manai mgl erchuud archaagui deer ni deerelhuu, bas zolbin gudamjind bainga nus tseree hayaj yvdg yamarch soyol bhgui garuudiig hen tooj suuhiin bee mgl erchuud iim l bn shd uerheed nz ohinoo uhtel ni zodono gdg mgl ertei hanilbal nasaaraa zovno, bs chadalaa mdghui olon huuhentei yavaldana shijgiin
ehleed dugnelt gargasanemch nar dahindugneltgargahaarajillaj bgaaemch naraasaaguij bgaa bailgui dee shudargagargaasai daa.