Малайзад охиноо алдсан гэр бүл Х.Тэмүүжинд захидал илгээнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Манай улсын 25 настай иргэн Н.Энхтуяа Малайзад бусдын гарт амиа алдаад байгаа. Талийгаачийн гэр бүлийнхэн болон Гадаад харилцааны яам, Консулын газар хамтарсан баг тус улсыг зориод ирсэн.
Малайз руу яваад ирснээс хойш уг хэрэг нам жим болоод байгаа. Тухайн хэрэг дээр манай улсын Консулын газар, Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа. Тэгвэл энэ сарын 7-нд ЦЕГ, УМБГ-тай охины ар гэрийнхэн  уулзаж, хэрэг явдлын талаар ярилцжээ. Мөн талийгаачийн гэр бүлийн зүгээс  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандаж хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхийг хүссэн захидал илгээхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top