“Автобус-I” компанийн араас “Тэнүүн огоо” зэрэг дөрвөн бааз ажил хаялт зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Өнөөдөр нийслэл хотын нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудын 45-50 нь зогсолт хийгээд байна. Энэ талаар нийтийн тээврийн газраас тодруулахад, өчигдрөөс эхлэн ажил хаялт зарласан “Автобус-I” компанийн араас өнөөдөр “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр”, “TransBus” болон “Автобус нэгдэл” гэсэн дөрвөн компаний ажилчид ажил хаяжээ.

 

Үүний улмаас “үйлдвэр долоон буудал, Улаан хуаран, Тахилт, Орбит, зүүн салаа нарантуул, 13-р хороолол, долоон буудал ТЭЦ-3, шувуун фабрик” зэрэг нийслэлийн 11 чиглэлд автобус явахгүй байгаа юм.

 

“Автобус-I” компанийн ажилчдын хувьд удирдлагаа солих болон цалин хөлс удаа дараа дутуу тавьсан, ресийн мөнгөний норм өндөр байна гэсэн үндэслэлээр ажлаа хаясан бол бусад компаниудын хувьд чухам юуны учир ажил хаясан нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТАНЫ НЭР:(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

ТЭНҮҮН-ОГОО ХХК АЖИЛДАА ГАРСАН ШҮҮ

1  |  0
ТАНЫ НЭР:(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

АВТОБУС 01 ХХКТАРАНБУС ХХКТЭНҮҮН-ДЭЛГЭ

1  |  0
zochin(103.26.194.70) 2025 оны 03 сарын 13

mongol tamyn ulger . ted nar khayasan yum chini bid bas ajil khayana ,ted naraas khotsrokhguy geji baigaa yum uu

1  |  0
Top