Үс засуулбал эрч хүчтэй болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Өнөөдөр аргын тооллын нэгдүгээр сарын 10. Баасан гариг. Билгийн тооллын шинийн 10. Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Наран 08.37 цагт мандаж, 17.13 цагт жаргана. Аргын тооллын 1 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 10, Гоё хүүхэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top