”Макс”-ын осолд холбогдуулан захирал, инженерийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

“Тэнгис” кино театрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж байсан барилгаас төмөр унаж, хүний амь нас хохироосон харамсалтай осол гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан компанийн эрх бүхий хоёр хүнийг баривчлан саатуулсан байна.Тодруулбал, “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-т заасан үндэслэлээр сэжигтнээр татаж, баривчилжээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top