Шумахерийн эхнэр сэтгүүлчдээс гэр бүлийг нь тайван байлгахыг гуйлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Формула-1 тэмцээний тамирчин асан  Михаэль Шумахерийн эхнэр Коринна мэдэгдэл хийж сурвалжлагч нарыг нөхрийнхөө эмчлүүлж байгаа эмнэлгийг орхин гарахыг гуйжээ. “Та нар эмч, эмнэлгийн ажилтнуудад дарамт үзүүлэхээ болиод тэдэнд тайван ажиллах боломж үзүүлэх нь надад чухал байна. Та бүхэн манай гэр бүлийг тайван байлгаач гэж гуйя” хэмээн Коринна Шумахер мэдэгджээ.Германы тамирчин нь дэлхийн долоон удаагаагийн мөн хоёр удаагийн дэд аварга юм. Мөн тэрээр Формула-1 тэмцээний олон удаагийн дээд амжилтын эзэн юм. 2012 онд 20 сая долларын орлоготой Михаэль Шумахер Forbes сэтгүүлийн “Нөлөө" бүхий 100 хүний чансааны 19-д бичигдсэн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top