Гар утсыг Эрээнд аваачиж серийг нь өөрчилдөг сүлжээг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Нийслэлийн Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас хулгайд алдагдсан  Iphone төрлийн 300 мянгаас дээш үнэтэй гар утаснуудыг илрүүлэх арга мухардсан байна. Энэ төрлийн гар утсыг хулгайд алдсан тохиолдолд хэрэглэгчийнхээс өөр сим карт хийсэн ч байршил тогтоогдож, хэрэгтнийг илрүүлдэг байсан гэнэ. Гэтэл есдүгээр сараас эхлэн хулгайд алдагдсан утаснууд дахин асахгүй, алга болсон аж. Энэ хугацаанд Iphone төрлийн гар утсаа алдсан гэх 300 гаруй иргэнээс гомдол ирсэн байна. Ямар учраас ийнхүү утаснууд ор сураггүй алга болоод байгааг тус албаныхан эрэн сурвалжилж эхэлсэн аж.  Ажиллагааны үр дүнд  халаасны хулгайчид дээрх утаснуудыг хулгайлсныхаа дараа Монголд асаалгүй, БНХАУ-ын Эрээн хотод  аваачин серийн дугаарыг нь өөрчлүүлж, буцаан авчирч  өндөр үнээр худалдаалдаг байсан нь илэрчээ. Тэд урд хөршийн Эрээн хотод утасны программыг өөрчилдөг олон газар байдаг гэдгийг хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top