”Peace tower” -ын цахилгаан шат унасан нь мөнгөөр зодож улсын комист өгдгийн жишээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

"Sunday" группийн барьсан “Peace tower”-ын цахилгаан шат унаж, 17 хүн осолд орсон хэрэг гарсан. Тодруулбал “Sunday Plaza”-гийн босс Д.Бат-Өлзийн барьсан барилга юм. Нэгдүгээр давхраас цахилгаан шат хөдөлмөгц доош унаж, тоос шороо босгож эхэлсэн байна. Шат доош унах үед электрон заалт нь гуравдугаар давхрыг зааж байжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар энэ үед цахилгаан шатны тросс тасраагүй, даац хэтэрсэн аж. Уг цахилгаан шатанд дээд тал нь 12 хүн тээх учиртай ч 17 хүн тээсэн нь ийнхүү осол гаргахад хүргэсэн байна. Мөн тэд гурван давхраас гулсалт өгч уруудсан бөгөөд В1, В2 давхрын завсарт хавчуулсан байсныг гаргажээ. Энэ нь “Peace tower” нь стандарт шаардлага хангаагүйг харуулсан хэрэг. Дурын нэг хөрөнгөлөг нөхдүүд мөнгөөр зодож, Улсын комиссыг аргалж барилга байгууламжаа ашиглалтад өгдгийн тод жишээ энэ юм.

Ийнхүү чанарын шаардлага хангахгүй барилга байгууламж барьж байгаа нь алс хэтдээ хүний амь насанд заналхийсэн хэрэг боллоо. Ашиглалтад ороод удаагүй байгаа “Peace tower” цамхагийн цахилгаан шат ийнхүү унаж байгааг юу гэж үзэх вэ. Хамгийн гол нь шинэхэн барилгын цахилгаан шат гацаж, унаж байна гэдэг цаашид энд үйл ажиллагаа явуулж болохгүйг харуулсан хэрэг мөн үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu