”Макс”-ын ослын хариуцлагыг жирийн ажилчинд үүрүүлээд орхих нь

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

“Макс”-ын барилга дээр болсон ослын хэргийг хэн хариуцах вэ. Осол гарсан нь угаасаа дуулиан, түүн дээр нэмээд засаг төр, дарга нарын булхай луйврын талаар бүгд ярьцгаасан ч хуулийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг дээр таг чиг.

Хэрэг гарсны дараахан барилгын хятад ажилчдыг микро автобусанд суулгаад авч одсон. Одоо барилгын гүйцэтгэгч “Мээж гласс” компанийн захирал Ш.Нямдаваа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг хориод байгаа.

Тэгэхээр ослын хариуцлага төмөр унагаасан ажилчин, захирал, инженер гурвын нуруун дээр бууна гэсэн үг үү. Энэ газрын наймаанд оролцсон лоббичид, явган хүний зам ч үлдээхгүй шахам барилга босгох зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, осол болоход эрсдэл гарах нь тодорхой байхад барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүд хариуцлагын гадна үлдэх нь.

“Макс” Ганбаатар лав гадаадаас ирээгүй байгаа. БХБЯ-наас энэ асуудалд хариулт өгөхдөө, ажилчин, аюулгүй инженерийн хариуцлагагүйтай холбоотой ухааны юм ярьсан.

Тэгвэл барилга дээр техникийн осол хэзээ ч гарч болно. Тоосго унах, шил бутрах, шат нурах гээд. Гэхдээ эдгээр осол барилгын талбайдаа гарч, хашаан дотроо л үлдэх ёстой. Мэдээж буруутан нь зохих хариуцлагаа хүлээнэ. Харин барилгын газрыг булхайтай наймаагаар авч, барилгын талбайгаас гадуурх амьдралд хал балтай зөвшөөрөл олгогдож, дээрээс унасан төмөр нь барилгын хашаанд бус гудамжаар явсан зорчигчийн дээрээс унаж амийг нь бүрэлгэх аваас хариуцлагыг нь бүх шатны авлигачид үүрэх ёстой.

Монголын төр, Монголын шүүх, Монголын хууль хэнд үйлчлэхийг энэ ослоос харж, дүгнэх л үлдлээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
îîî(103.26.194.112) 2025 оны 03 сарын 13

0ð íü õ¿í ÿâàõ çàé çàâñàðã¿é øàõàì áàðüæ áóé áàðèëãõ äýýðýý õÿíàëò òàâüæ õýìæýýòýé áàéëãàìààð þì

1  |  0
zochin(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

zowshoorol olgoson zondoo humuus bga Gazriin alba MXEGazar geh met gazraas n ehleh estoi edgeer humuus ch gesen ene heregt holbootoi.Ter tusmaa MXGazriin tuhain barilgiig hariutsaj hyanalt tawih estoi baitsaagch awilgal awsan bolood tuhain barilgiin uil ajilgaag hewiin ajiluulj bsan bj taaraa ene metiin zondoo humuusiig shalgaj horij hariutslag tootsoh heregtei.

1  |  0
zochin(103.26.194.102) 2025 оны 03 сарын 13

Tuslan guitsetgegch company ch mun tusgai zuvshuurultei bh estoi yum bishuu. Yun tuluu tusgai zuvshuurliig barilgiin ajil bolgond tusgailan ologdog bilee dee.

1  |  0
zochin(103.26.194.71) 2025 оны 03 сарын 13

Tusgai zuvshuurul avahad ayulgui ajillagaa en teriig hariutsana gejlavdag bizde. Tegeheer tusgai zuvshuurulteiguuruu max gariutsah yum bishuu. Nuguu tuslan guitsetgegch n tusgai zuvshuurulgui max iin neriin dor barij bsn yum bishuu . Yuun tuluu tusgai zuvshuurul gej bgaa bilee ter chinl hariutslaga bizde

1  |  0
ЦАГААН САР(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ООМАКС-ӨРГӨӨ ХХК 100 % БУУРУТАЙ ШҮҮМОНГОЛ ТҮМНИЙ УЛАМЖИЛТ ЦАГААН САР БОЛОХЛД 21 ХОНОГ ҮЛДЛЭЭ ШҮҮНИЙТ МОНГОЛЧУУДАА ЦАГААН САРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

1  |  0
Top