Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид хип хопчид цугладаг гэх нэгэн дуу бичлэгийн студид шалгалт хийсэн. Тус шалгалтаар Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрийн дөрөвдүгээр байрны хоёрдугаар орцны хонгилд байрлах тус студиэс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан 15 залууг баривчлаад байгаа. Тухайн хэрэгт холбогдолтой залуусаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Түүнчлэн тэдэнд хар тамхи зардаг байсан хоёр залууг эрэн сурвалжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )