Манай улс энэ жил Орос, Казахстанаас 100 мянган тонн улаанбуудай импортлох гэж байгаа. Эл асуудал нэлээд шүүмжлэл дагуулсаар байна. УИХ-ын зарим гишүүд буудай импортлох шаардлагагүй гэж үзэж байгаа бол ҮХААЯ улаанбуудайг гаднаас авахаас өөр аргагүй гэсэн юм. Тиймээс энэ талаар ҮХАА-н сайд Х.Баттулгаас тодрууллаа.
-Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийг дэмжих талаар олон жил ярилаа. Яг үр дүнд хүрсэн зүйл байхгүй. Одоо үүнийг сайжруулахад яаж ажиллах ёстой вэ?
-Хөдөө аж ахуйн биржийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллуулсан. Үүнийг ажиллуулахад хүндрэл бэрхшээл их байсан. Бэрхшээлийг тоочоод яах вэ. Ямар ч байсан бид малчдынхаа түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад үйлдвэрүүдэд нийлүүлэх ажил хийсэн. Мөн нөгөө талдаа үйлдвэрүүдээ дэмжсэн мөнгийг Засгийн газраас арилжааны банкуудад хуваарилсан. Ноолуур 80 хувьтай, тэмээний ноос нилээд сайн борлуулагдсан. Үүнийг бид УИХ-аар батлуулчих юм бол цаашид хөтөлбөр маягаар ажиллуулаад явах юм. 330 суманд хөдөлмөрийн бирж байгуулна. Гэхдээ дэд бүтэц нэлээд асуудалтай байна.
-Үр дүн нь чухам яаж харагдаад байна?
-Харагдаж байна. Ямарч байсан сургалтууд явагдаад эхэлсэн. Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замууд холбогдчихвол их дэм болно.
-Шинэ сум төсөл цаашид хэрэгжихүү?
-Шинэ сум төсөл улсын төсвөөр хийгдэж байгаа. Үүн дээр зам гэрэлтүүлэг дэд бүтцүүдийг оруулсан. Энэ төсөл амжилттай болоод хүлээлгээд өгчихвөл дараа дараагийн суманд уг төслийг хэрэгжүүлээд явна. Нэг суманд таван тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Хөдөө хотын ялгааг багасгаж, хотруу ирэх их нүүдлийг багасгахын тулд ийм ажлуудыг хийж байна.
-Малчдад сайн малчин гэсэн шагнал өгдөг. Шагнахаас өөрөөр сайн малчин болгохын тулд хийж, дэмжиж байгаа ажил бий юу?
-Хөрөнгө мөнгөтэй холбоотой зогсчихсон ажлууд бий. Сайн малчин гэдэг шагналын их хүндэтгэлтэй хүлээж авдаг тэд чдуртай учраас олгодгоороо олгоно. Цаашид залуу малчдыг дэмжих ажил хийнэ. Хүнсний ногооны бизнес эрхэлж байгаа хүмүүс сав хадгалах юм байхгүйгээс авахуулаад муудах зүйл их байдаг гэдэг. Зоорь хийх тодорхой ажлууд бас хийгдэж байгаа.
-Энэ онд хөдөө аж ахуйн салбарт ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Энэ онд тариаланчид руу чиглэсэн бодлогууд гарсан. Ирэх долоо хоногт байнгын хороонд танилцуулна. УИХ-аар ороод батлагдчихвал хэрэгжүүлээд явна.
-Энэ жил манай улс хэдэн тонн улаанбуудай хураан авав. 100 мянган тонн буудайг ямар зорилгоор импортлох гэж байна?
-Энэ намар манай улс 404 мянган тонн улаанбуудай хурааж авсан. 100 мянган тонн буудайг буудай хямдхан байхад авчирч нөөцлөхгүй бол гурилын үнэ өсчихнө. Гурил гэдэг чинь хүнсний гол хэрэглээний нэг. Гурилын үнэ нэмэгдэхээр иргэд маш их бухимддаг.
Мөн ард иргэдийн нуруун дээр том ачаа болж очдог. Үүний эсрэг зогсохын тулд нөөцийн буудай оруулж ирэх гээд байгаа юм. Бид энэ улаанбуудайны асуудалд ярилцаж, тодорхой тооцоо гаргаж байгаа. Уг асуудлаар хэлэлцэх явцад элит үр оруулж ирэхээр болсон. 20 мянган тонн элит үр оруулж ирнэ. Сүүлийн 10 -аад жил буудайны үрэнд шинэчлэлт хийгээгүй юм. Энэ асуудал бас давхар шийдэгдээд явна гэсэн үг.
-100 мянган тонн улаанбуудай тариаланчдаа дэмжээгүй, шахсан асуудал болох вий?
-Тариаланчдыг дэмжиж байгаа. Дахиад хэлье, энэ чинь гурилаа хямдхан оруулж ирэх арга. Буудай гэдэг чинь гурил. Буудайны хомсдол үүсэхээр гурилны хомсдол үүснэ. Гурилын үнэ өсөхөөр нийгэмд маш их бухимдал үүснэ.
Зарим УИХ-ын гишүүд их буруу мэдээлэлтэй байгаа. 100 хувь дотоодын буудайгаар эх орныхоо хэрэгцээг хангаж байсан гэж ярьж байна. Манайх газар нутаг томтой улс. Тиймээс баруун аймгийн иргэд дандаа импортын гурил хэргэлдэг. Яагаад гэвэл 1000 гаруй километрийн цаанаас буюу Улаанбаатараас тээвэрлэхэд тээвэрлэлтийн зардал өндөр байдаг учраас Орос, Казахстанаас гурилаа авчихдаг юм.
Тиймээс манайх буудайгаа 100 хувь хангадаг гэдэг худлаа мэдээлэл. Долоодугаар сард усархаг бороотой байсан. Есдүгээр сарын 20-д гэхэд цас орсон. Мөн тариаланчид ашигтайг нь хараад рапс ихээр тариалсан. Тэднийхээ ашгийг бодоод хорьж бас чадахгүй байгаа. Улаанбуудайтай холбоотой бодлогын зөрүү их гарч байна.
-Шар айраг хийхэд бас улаанбуудай ашигладаг. Спирт архи үйлдвэрлэж байгаа компаниудад буудайн урамшуулал өгч байгаа юу?
-Спирт согтууруулах ундаанд улаанбуудай ордог. Улаанбуудай спиртэд нийлүүлж байгаа бол урамшуулал авахгүй.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 6 )
S.Bayar atriin 3 r ayn gej guril,nogoog harin ch gadnaas oruulj ireegui shuu.Dampuurch l bgaa shinjdee.!
Сайд та бодлогоо алдчихжээ. Хийж чададг юмаа яагаад гаднаас аваад байгаа юм бэ. ёстой утгагүй санагдчихлаа.
MEDEEJ OROSOOS...
Altaigaas guril avch bolohgui.huuchin semiplatinskiin poligond oirkhon baidagaas radiationiihordlogod urtsun.bas geneticiin uurchlulttei ur ashigladag. Orosuud uursduu iddeggui
Хоош. Атар гурил Баттулгын гурилын уйлдвэрийнх Биздээ
za za turiin munguur uuriinxuu gurilyn uildvert budaa avax gej bj. Buun sonirxoliin zurchiltei saiddaa. Odoo bolioch