Цагдаагийн албаны болох Мөрдөх албаны тухай хуулиар ЦЕГ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Улсын мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн газрыг салгахаар болсон. Үүний хүрээнд зарим өөрчлөлтийг хийхээр баталж байгаа гэнэ.
Тухайлбал, Цагдаагийн байгууллагын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ЭЦГ, УМБГ-ын зарим хэсгийг харьяалуулахаар болжээ. Түүнээс гадна үндэстэн дамнасан, зохион байгуулалттай шинэ төрлийн гэмт хэрэг болох хүний наймаа, мөнгө угаах, хар тамхитай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Энд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн багтахаар болж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )