"Автобус-1"-ийн ажилчид гурван хоног ажил хаялт зарлаж удирдлагууддаа шаардлага хүргүүлээд байсан. Удирлагын зүгээс тавьсан шаардлагыг ажлын гурван хоногт багтааж шийднэ гэсэн хариуг өгч кондуктор, жолооч нар сая ажилдаа гарлаа. НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр “Автобус 1”-ийн ажилчдын тавьж байгаа шаардлагыг хүлээн авч тус байгууллагад үйл ажиллагааны болон санхүүгийн аудитын шалгалт оруулахаар боллоо.
Мөн тус байгууллагын ТУЗ-ийг бүрэлдэхүүнээр нь солихоор болсон юм. Тус компанийн ажилчдын тавьж байгаа өөр нэг шаардлага нь “Автобус-1” компанийн захирал Н.Одонтунгалагыг ажилдаа ашиг сонирхлын зөрчилтэй ханддаг учраас өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өг гэж байгаа юм. Захирал Н.Одонтунгалаг ажилдаа хувийн ашиг сонирхлын үүднээс хандаагүй, тавьсан саналыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэх болно гэдгээ хэлсэн юм. Ажилчдын зүгээс дараах шаардлагыг удирдлагууддаа тавьлаа.
-Хөдөлмөрийн норм дүрэм үндэслэлгүй өндөр байгаагаас шалтгаалж аваар осол хийж байгаа учраас хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах
-Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох
-Тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх
-Компанийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр хариуцлага тооцож, мэргэжлийн багаар өөрчлөх, үр ашиггүй захиргааны орон тоог хасах
-ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажиллах гэсэн шаардлагуудыг тавьсан юм.

Сэтгэгдэл ( 4 )
Хувийн ашиг сонирхолгүйдээ мэдлэг чавдаргүй нутаг нуга төрөл садангаа хий дэмий орон тоо нэмж ажилд авдаг юм уу. өөрийг чинь дагаж ирсэн ерөнхий нягтлан(сая 12 сард санхүү банкны тэргүүнавсан байхаа) хэсгийн нягтлан 2 чинь ажилчдын цалин ч бодож чадахгүй байгаа биздээ.
Uls tur ehleed bolovsroliin salbar luu orson, bolovsroliin salbart 1 udur ajillaj uzeegui Gantumur said bolood baahan selgee, halaa, tomiloo hiij bujignuulsan, daraa ni eruul mendiin salbar luu orood yav. Baahan hunii ami nasaar Udval, Amarsanaa nar toglov, odoo daraa daraagiinh ni salbarluu orood bantan hutgaad baij dee. Ard tumniig ali boloh yu ch medehgui, chadvargui, yaduu, helgui, dulii, bichiggui tsagaan tsaas lugaa bailgah ni deer ni baigaa nuhdud ih amar baih yum, ene bol zarchim shuu dee.
Shaardlagagui olon darga, zuvluh, hyanagch, baitsaagch, ahlagch gesen oron toonuudiig tsomhotgoj, tednii tsaling ni Avtobus 1 kompaniin ajilchdad ni ugchih.
FM iin nevtruulegch avilgach Ganbayar odoo boliochee . . . Ter ulaan hatsart Batbayartai niilj turiin mungu shamshigduulj bas irgediig hohirooson hulduu URGAH NARAN horoolloo dulaahan bolgo novshoo . . . Ene ajil hayalt MAN iin turhiraltaar bolj baigaa ni oilgogdloo . . .