Голын усанд химийн хортой бодис алдагдсанаас онц байдал зарлав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Баруун Виржиния мужийн захирагч Эрл Рэй Томблин ундны усны эх үүсвэр болсон голд химийн аюултай бодис алдагдсантай холбоотойгоор мужийнхаа таван тойрогт онц байдал зарлажээ. Пүрэв гаригийн өглөө Чарльстон хотод байрлах Фридо индустрис үйлдвэрт химийн бодис алдагдан, Элк гол руу орсон байна. Таван тойргийн оршин суугчид бохирдлыг арилгах ажил хийж байх үед хоол унд бэлтгэх болон угаалга цэвэрлэгээндээ зориулж цоргоноос ус хэрэглэхийг хориглосон байна. Түүнчлэн хүний аминд халгүй ч эрүүл мэндэд аюултай химийн бодис бүхий усыг буцалгаж хэрэглэсэн ч аюултай учраас зөвхөн техникийн зориулалтаар ус ашиглахыг зөвшөөрчээ. Химийн бодис алдагдаж, хорио цээр тогтоосны улмаас 100 мянга орчим хүн ундны усгүй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top