Леди Гага попын хаанд зориулан музей байгуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Дуучин Леди Гага домогт М.Жексонд зориулан музей байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Попын хааны хэрэглэж байсан эд зүйлсийг музейд тавих гэнэ. Майкл Жексоныг шүтэн биширдэг дуучин бүсгүй Жексоны олон эд зүйлсийг худалдаж авчээ. Леди Гагад нэг сая 250 мянган ам.долларын үнэ бүхий эд зүйлс байгаа аж. “The Mirror” сэтгүүлд бичсэнээр бүсгүйн дотны анд хэлэхдээ Жексоны амьдрал, уран бүтээлийг харуулах музей байгуулж хүрэлцэхээр эд зүйлсийг цуглуулж чадсан гэжээ. Леди Гага зарим эд зүйлийг дуудлага худалдаанаас худалдаж авахдаа өөр хүний нэрээр хүртэл авч байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top