Маргааш дахин төлөвлөлтийн санал хураалт болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

УИХ-ын хаврын чуулганаар “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсан. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Төслийг хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулжээ. Эдгээр 12 компаниас иргэдээс санал авч, эцсийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна. Санал авах ажиллагааг маргааш 09:00-19:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.26.194.237) 2025 оны 03 сарын 13

ямар юмных нь санал хураалтбайхав дээ ах дүү танил талдаа хувиарлах ажилгаа гээч

1  |  0
Top