Хятадын хамгийн алдартай найруулагчдын нэг болох Жан Иему гэр бүл төлөвлөлтийн хуулийг зөрчсөнийхөө төлөө 1,2 сая доллар буюу 7,5 сая юанийн торгууль төлөх болсон байна. Түүний эхнэр Чен гурван хүүхэдтэйгээ хэлж олон нийтийн өмнөөс уучлалт гуйж байсан юм. Гэтэл Жан найруулагч долоон хүүхэдтэй байжээ. Түүний дөрвөн хүүхдийг өөр өөр эмэгтэйчүүд төрүүлсэн байна. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээг найруулан тавьж байсан алдартай найруулагч билээ. Хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрсөн бодлогын өөрчлөлт хийгдэхээс өмнө хоёр хүүхэдтэй болсон гэр бүл шинэ хуульд хамрагдаж, торгууль төлөхгүй юм байна. Харин Бээжин, Шанхай зэрэг том хотуудын иргэдэд энэ заалт хамаарахгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )