Монголчууд олон улсын шагналд нэр дэвшлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

“Паралел контемпорари Арт” олон улсын байгууллагаас “Прудейншл ай” хэмээх олон улсын шагналд Монголын уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин нарыг нэр дэвшүүлжээ.

Ази тивд нэн орчин үеийн урлагийг хөгжүүлэх, дэмжихэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн уг шагналыг шинээр гарч ирж буй авьяаслаг залуу уран бүтээлдэд, инстоляф, уран зураг, фото зураг, уран баримал, дижитал ар гэсэн төрлүүдээр олгодог ажээ.Тус наадмын шүүгчээр олон улсад алдартай 10 хүнээс бүрдсэн шүүгчдийн баг ажиллах ба нэр дэвшсэн уран бүтээлчдээс 20 хүнийг сонгон. Сингапурын Сантек ситид хамтарсан үзэсгэлэнг нь гаргадаг гэнэ. Уг үзэсгэлэнгийн үеэр урлагийн төрөл бүрээс нэг шилдэг уран бүтээлийг, оролцсон уран бүтээлчдээс нэг шилдэг уран бүтээлчийг тодруулдаг бөгөөд уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг Сингапурын “Саачи” галерейд гаргах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top