“Хурд” 20 жилийнхээ ойн аялан тоглолтыг Солонгосоос эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

Монголын рок попын ертөнцөд "Хурд" хамтлагийнхан 20 жилийн турш хурдтайгаар уран бүтээлээ хүргэсээр ирлээ. Тэд ойгоороо дэлхийн рок хөгжмийн түүхэнд монголын рок поп урлагийг тунхаглан "Алтан пянз"-аа гаргасан билээ. Мөн 20-н жилийн түүхээрээ баримтат кино бүтээж үзэгч фенүүддээ өргөн барьж буй "Хурд" хамтлагийнхан 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо дэлхийн томоохон хотуудад ажиллаж амьдарч монголчууддаа хүргэхээр болжээ. Тэд аялан тоглолтоо Солонгос улсаас эхлүүлж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр буюу нэгдүгээр сарын 30, 31-нд Сөүл хотноо тоглох юм байна. Тус хамтлагийнхан 10 гаруй жилийн өмнө буюу Солонгос улсад ажиллаж амьдарч монголчууддаа тоглолтоо хүргэсэн бөгөөд 6000 гаруй Монголчууд цуглаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top