Мазаалай байвгайн орчныг тэтгэх ажлыг өнгөрсөн онд нэлээд хийсэн. Энэ хүрээнд Говийн Их дархан цаазат газарт мазаалай баавгайд зориулж гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шар хулс, Хөшөөтөд хоёр булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулсан байна. Мөн нар, салхины эрчим хүчээр ажилладаг автомат ажиллагаатай хоёр гүний худгийг Мянган тоорой, Баруун шаргатад гаргажээ. Ингэснээр 2013 онд мазаалай баавгайд зориулж дөрвөн уст цэг шинээр нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн “Үндэсний бахархал мазаалай”, “МАМА” ТББ, иргэд, ААН-ын оролцоотой нийт 20 тонн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулсан бөгөөд хавар ичээнээс гарах, намар ичээнд орохын өмнө уг ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )