Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ авна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

 

  Өнгөрсөн жил сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь үр дүнгээ өгсөн ажил болсон гэж иргэд үнэлсэн аж. Тиймээс энэ жилийн сар шинийн баярыг угтаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжиж, нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар боллоо.


Тодруулбал томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахдаа 2014 оны 1 дүгээр сарын 18-ны бямба, 26-ны ням гарагуудад  сондгой, 1 сарын 19-ны ням, 25-ны бямба гарагуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслэл НИТХ-аас тогтоосон бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулжээ.  Сар шинийн өмнөх өдрүүдэд Хүчит шонхор худалдааны төвийн орчим  замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас Хүчит шонхор захын зүүн урд уулзвараас хойш 300 метрт нэг чигийн хөдөлгөөнд оруулж хөдөлгөөний зохицуулалт хийх юм байна. Мөн сар шинийг угтсан ажлын хүрээнд  Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайд автомашины зогсоол байгуулах, дүүргүүдэд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм. Сар шинийн баярын өдрүүдэд гэр хорооллын зарим гудамж замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас гэр хорооллын гудамжуудад орох, гарах гарцыг нээж зохицуулалт хийх, гэрэлтүүлэггүй газруудад шинээр гэрэлтүүлэг тавихаар төлөвлөсөн байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.113) 2025 оны 03 сарын 13

Захуудыг 30,31-ндхаах хэрэгтэй Наймаачид ч гэсэн хүн тул ажлаасаа хөндийрч гэр бүлтэйгээ байх цагтай байх хэрэгтэй биздээ Тэгэхгүй бол учирутгагүй шахцалдсаар байгаад цагаан сар гаргадаг ямар ёс вэ дээ Үүнийг эртнээс зарлавал хүмүүс аль аль ажлаа зохицуулна биз

1  |  0
зочин(103.26.194.65) 2025 оны 03 сарын 13

Захуудыг 30,31-ндхаах хэрэгтэй Наймаачид ч гэсэн хүн тул ажлаасаа хөндирйч гэр бүлтэйгээ байх цагтай байх хэрэгтэй биздээ Тэгэхгүй бол учирутгагүй шахцалдсаар байгаад цагаан сар грагдаг ямар ёс вэ дээ Үүнийг эртнээс зарлавал хүмүүс аль аль ажлаа зохицуулна биз

1  |  0
zochin(103.26.194.149) 2025 оны 03 сарын 13

Ugluuertzahaa neegeed 3 tsag gehed haadag bolgo 6 d neegeed

1  |  0
Top