“Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч гэхээс гадна лицензийн луйварчин гэх бараан тодотголыг дагуулж ирсэн Амалхааны Эрдэнэбат гэх этгээдийн бизнесийн эрх ашиг улсын эрх ашигтай харшилж байгаа тухай мэдээллийг манай сайт хүргэсэн билээ. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн салбарт эрдэс баялгийн салбар ордог. Тэгвэл эрдэс баялаг гэдэгт цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд болох шохой, гөлтгөнө зэрэг ордог юм. Энэ нь барилга, замын бүтээн байгуулалтын гол түүхий эд цементийн үйлдвэрлэл нь төрийн хараа хяналтаас ангид байж болохгүй гэдгийг тодотгож байна гэсэн үг. Ерөөс цемент бол стратегийн бараа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэтэл Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймгуудын нутаг дэвсгэр дээр хайгуулын болоод ашиглалтын лиценз эзэмшдэг, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий ордыг илрүүлэх үндсэн санаархалтай “Лайв Энержи Групп” тэдгээр ордуудаа Хятадын компаниудад өндөр үнэ хүргэн зарж, үндэсний эрх ашиг гэхчлэн чухал асуудлуудыг үл тоомсорлож байгаагийн дотор Монголын цементийн салбарт харшилсан үйл ажиллагаа явуулж байгааг төр засгийн зүгээс анхаарч, хазаарлах талын арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Хятадууд цементийн үйлдвэрлэлийн салбарыг эрхшээлдээ оруулахын сацуу жуулчны визээр хэдэн арваар тогтохгүй хятадуудаа оруулж ирнэ гэдэгт эргэлзэх ч шаардлагагүй болов уу.
Түүнчлэн тус групп Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс 5-15 км зайд орших шохой чулууны орд газарт эзэмшдэг ашиглалтын лицензээ Хятадуудад дамлах зорилго бүхий тохиролцоог хийхээр 5-6 хятад нөхдүүдтэй уулзалт хэлэлцээ хийсэн гэдгийг бид энэ сарын эхээр нийтэд мэдээлсэн. Нэгэн эмэгтэйгээр ахлуулсан зургаан хүнтэй баг БНХАУ-аас ирж, “Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч Амалхааны Эрдэнэбат болоод салбар компани “Мизу”-гийн удирдлагуудтай уулзан тохиролцоо хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэдний эхлээд Улаанбаатарт уулзалдаад, Айраг сум тийш хамтдаа очицгоон тохиролцоогоо хийсэн гээд байгаа.
Үүнийг өгүүлэхийн учир нь манай төр засаг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ чухал салбартаа бодлогогүй яваагийн харгай нь Амалхааны Эрдэнэбат нарын луйварчин нөхдүүдэд ашигтай тусаад байгаа нь харагдаж байна. Үндэсний үйлдвэрлэгчид шохой чулууны ордоо түшиглэн цементийн үйлдвэр барьж байгаа бол бид ийм юм ярихгүй. Гэтэл “Лайв Энержи Групп”-хятадуудыг энэ салбарт оруулж ирэх тохиролцоог хийчихээд байна шүү дээ. Ерөөс энэ салбарт хятадууд төрийн бодлоготойгоор орж ирэх сонирхолтой байгааг бид мартах учиргүй. 2009 онд шаваа тавьж байсан Хятадын төрийн өмчит, 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байхад мэдсэн ч мэдээгүй царайлж суудаг манай эрх баригчид энэ удаа бас яах бол гэсэн эмзэглэл үүнийг бичигч надад байгааг ч хэлэх хэрэгтэй болов уу. Хятадууд энэ маягаараа цементийн үйлдвэрүүдээ Монголд босгоод байвал юу болох вэ. Мэдээж цемент бол өрсөлдөөний маш хүчтэй зэвсэг. Тэгэхээр манай дотоодын үйлдвэрлэгчдийн цементийг хямд үнээр бүгдийг нь сөхрүүлж дууссаныхаа дараа үйлдвэрээ их өндөр үнээр зарах санаа өвөрлөж байж ч мэднэ гэдгийг хэлэх эдийн засагч байна.Хятадууд ерээд оны эхэнд маш өндөр үнээр манай түүхий эдийг худалдаж аваад арьс ширний үйлдвэрүүд дампуурмагц түүхий эдийн үнийг унагасан шиг үйл ажиллагаа цементийн үйлдвэрлэлийн салбарт бий болох гээд байгааг ч анхааруулж л байна.
Одоогийн нөхцөл байдлаа харахад манай улс цементийн жилийн хэрэглээний 70-80 хувийг БНХАУ-аас авч байна. Дотоодын нийлүүлэгчид гэхээр “Хөтөл”-ийн цемент, шохойн үйлдвэр жилд 300 гаруй мянган тонн, Налайхын цементийн үйлдвэр 100 мянган тонн, “Эрэл”-ийн цементийн үйлдвэр жилдээ 150 мянган тонныг зах зээлд нийлүүлдэг гэсэн тооцоолол бий. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэхдээ 2015 он гэхэд цементийнхээ хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг болно гэсэн. Гэтэл Монголд байгуулагдсан хятад үйлдвэрүүд тэрхүү хэрэгцээг хангах болвол яах вэ. Энэ эрсдэл биш гэж үү. Уг нь Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэдэг болгоно л гэж буй. Мөн үндэсний компани МАК цементийн үйлдвэр ашиглалтад оруулна л гэх. Гэтэл бид өөрсдийн хэрэгцээгээ өөрсдөө хангахаас өмнө Хятадууд энэ салбарт хүч түрэн орж ирээд байна. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооноос Ерөнхийлөгч болон Засгийн газарт хандан манай олон салбарт ноёрхлоо тогтоосон хятадууд цементийн үйлдвэрлэлийн салбарыг эзлэх нь хэчнээн эрсдэлтэй болох талаар, улмаар цементийн үйлдвэрлэлийг стратегийн ач холбогдол бүхий салбарт оруулж төрийн бодлогоор зохицуулахыг шаардлаа гэж байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ чухал асуудал дээр дорвитой байр суурийг илэрхийлээгүй байна. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар Ц.Элбэгдорж эрхэм дуугарах л учиртай чухал асуудал юм.
Хууль хяналтынхан ч “Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч Амалхааны Эрдэнэбат гэх этгээдийн хуудуутай үйл ажиллагааг лавшруулан нягтлан шалгах ёстой болов уу. Стратегийн гэх тодотголтой Шивээ-Овоогийн нүүрсний ордын 75.6 хувь буюу 22300.0 га талбайн тусгай зөвшөөрлийг луйврын аргаар өөрийн болгож чадсан тэрээр мөнөөх л луйврын аргаа хэрэглэн цементийн үйлдвэрлэлийн салбарт их гай удах гэж байгааг дахин сануулан тодотгоход илүүц болохгүй биз ээ.
“Мизу” ХХК-ийн цаасан дээрх үйлдвэр бол зүгээр л халхавч...
“Лайв Энержи Групп”-ын салбар компани болох Мизу ХХК жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийг барихаар төлөвлөж байна гэсэн таатай мэдээлэл сүүлийн жилүүдэд гарсан. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад Мизу ХХК-ийн цаасан дээрх үйлдвэр бол халхавч. Харин үйлдвэр барих гээд байгаа жинхэнэ эзэд нь Хятадууд болж таарч байна. Хайгуулын 3 лиценз эзэмшдэг гэх “Мизу” ХХК-ийн тухайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт сумын төвөөс 5-15 км зайд байрладаг шохой чулууны ордын ашиглалтын лицензээ хятадуудад дамлаж, үнэд хүргэж байна. Тэгсэн хэрнээ Айраг сумын нутагт цементийн үйлдвэрлэл явуулж, Портланд цементийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ гэж худлаа ярьсан хэвээрээ байгаа юм.
Бас болоогүй “Мизу” ХХК төслүүдээ хэрэгжүүлснээр Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сувгийг нээнэ, Үнийн өсөлтийг тогтмол байлгаж хэвээр нь хадгална, Ашиглалтын чанарын сайжруулалт хийнэ, Шинэ орчин үеийн технологи бүхий цементийн үйлдвэр байгуулна, стратегийн ач холбогдол бүхий байрлалтай байна, томоохон зах зээлийн нийлүүлэлттэй байна гэхчлэн өч төчнөөн давуу талууд жагсаагаад байдаг нь ч, бодит байдал дээр халхавч болж, үнэн нь тодорч байна.
“Лайв Энержи Групп”-тай холбоотой асуудал дагуулсан мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэх болно.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 37 )
нэг хүнээс айдаг төр гэж юу байдаг юм бэ өнөөх шудрага нь дэндсэн худалч ерөнхийлөгч нь аймаар их шудрага тэмцэл хийж байгаа ерөнхий сайд нь юу хийж байгаа юм болдоо
хэрэг нь ил байгаа бол өөрөө иргэний зориг гаргаад шүүхэд өгөөч баримтгүй болоод хий хоосон шуугиан дэгдээж байгаа юм биш үү үнэн л бол эх нутгийнхаа төлөө наад хүнээ алсан ч яадаг юм бэ
tanaa sait oor saitaas xulgai xiij niiteldeg boloo yu zindaa deer bsan yumnuudiig oruulsan bxiin .zindaagiixan mongo avch niiteldeg unen xudliig ni ch medexgui xeden teneg yum. odoo tanaix bas uu..
Hiij buteeh gej yavaa hund saad ih tavidag boljee mongolchuud.tamiin togoonii ulgereer l mongolchuud amidrah yumda zailuul.er ni hujaa,em ni yanhan gej heluulehguigeerdeeshilsen hun mongold er ni bna u ingehed.
Tegeed horioch
tanai sait xumuusiig xuuli zuin es surtaxuuntai yum bich gechixeed oorsdoo es surtaxuuntai yum bichij bgaamuu tee.xunii zaxialgaar bichexee boli zaaaa.tegeed bas sait ch gex shig..bichuulj bgaa gar ni archaagui amisgaa ve.
Hujaa bna sh dee Anujin hotlogchiin nohor yum uu? Taarsan taar shuudai hujaanuud.
iim novshnuudiig buudval taarna
Ene muu alchah yumsan zailaad uguuch
zamiin har bud geed MAN- tolgoi hahuulich zam idej bayajsan etgeediin hurgen shuu dee
Энэ харах царайны хятад л байна шүү дээ.Зорилго нь энэ биз.
Анужин хүүхний нөхөр биш үү, нэг иймэрхүү л улс байгаа даа. Энэ ер нь монгол юм уу
БОЛЬЁ ОО
Энэ чинь нөгөө нэг их шударга, боловсролтой хүний дүрд тоглоод байдаг Анужин буюу монгол тулгатны 100 эрхмийн хөтлөгч хүүхний нөхөр шүү дээ. Наанаа Анужин шиг монголоо гэсэн хүн байхгүй мэт харагдавч хоолоо хувааж иддэг хүн нь ийм л хужаа санаатай этгээд байна шүү дээ. Тэгэхээр аНУЖИН ГУАЙ Ч ГЭСЭН ИДЭЛЦЭЖ УУЖ ЯВААГИЙН ТОД ИЛРЭЛ НЬ ЭНЭ НӨХӨР БОЛОВ УУ.
eej ni hyatad shtee
Manaid haanahiin hen ch yu ch hiij bolohgui. Oorsodoo bolohoor yug ch hiih dadlaga turshlaga baihgui ee. Yaana daa. Busad ulsiin adil hogjie gej baigaa bol horongo, ajillah mergejilteng todorhoi hugatsaand avah heregtsee,shaardlaga baina.Manaid toriin oroltsoo het ih huviin hevshliig ajillah oron zaigui boltol daramtlaad zogsohgui hogjild tushaa bolj baina geh nerg heseg,nogoo heseg ni yum l bol undesnii ayulhui baidald hortoi, ulsiin medeld baih heregtei gej 2 tuild devhtseh yum.Ene 2 tuilaas jaahan buuj dund haviar ni devherch ali alindaa bolomjiin huvilbariig olj boldoggui yum baihdaa. Bid chini hulgai hiihdee ovlogdoj irsen ov ih turshlagatai bolohoor humees zugeer yumiig avah gedeg.Iim setgelgee ali ert ard hotsorson. alin alindaa ashig tustai huvilvar songodog bolson gedgiig medeh heregtei. Hen ch baisan oortoo ashiggui yum hiihgui ni yas unen. Bodoo?!
MANIIN UGSHILTAI PIZDA SHIV DEE NOVSHIIG ALAA CH
TAGNUUL TSAGDAAGIINHAN YUGAA KHIIJ SUUDAGBNOGOO IRGENII KHODOLGOONII HULHKI EKH ORONCHID YASAN BE YORIIN ORDON LUU GALT ZEVSEG GRANAT BARIAD BID EKH ORONCHID GEED TSEEJEE DELDEED BAISAN KHUMUUS IIM HUDARGAGUI KHONOTSIIN SETGELTEI NOVSHNUUDTAI TEMTSEE CH
iim pizdanuudyg tur zasag medseer baiji yaji teseed baidag bainaa. khurdan zailuul .er ni manaid iim erliiz khurliizuud olon baina
mon sh de ter anujin gedeg avgai chine bas irliiz sh de .boon irliiz hurliiz nar dvvrchee
muu pizdaag hyatadtai n hoogood garga.muu urvagchid mongold hereggui.
Ene nuguu anujin gedeg avgain nuhur mun uu? Kazak yum uu?
Ugaasaa l hezee mongoliin irgen bolson ym be hujaa shde