Д.Сугарын хүүгийн хэрэг шүүхэд шилжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нь хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа. Тэгвэл УЕПГ-аас мэдээлснээр С.Цог нарын 12 иргэнд холбогдох хар тамхины хэргийг Эрүүгийн хуулийн 192.2 буюу хар тамхи хууль бусаар авч хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Сонирхуулахад иргэн С.Цог нь Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү бөгөөд түүнийг шүүх хурал энэ сард товлогдох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top