Төсвийн хөрөнгө шамшигдуулсан эрхмүүдийн хэрэг прокурорт шилжлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

ЦЕГ-ын Санхүүгийн албаны орлогч дарга асан Ц.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга асан Г.Уранцэцэг нарыг гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн хуулийн байгууллагад  шалгаж байгаа юм. Тэгвэл энэ хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад  Нийслэлийн  прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top