1.8 тэрбумын хуурамч нэгжийн цэнэглэгч карт оруулж иржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13



Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 8-нд Монгол Улсын иргэн Б, Э, Л нар БНХАУ-ын Эрээн хотоос “Ланд круйзер-80” маркийн суудлын гурван автомашинаар үүрэн холбооны 176 хайрцаг цэнэглэгч карт хилээр  оруулж ирж байгаад саатуулагджээ.  Тэдний авч явсан бараанд  1000 болон 2500 төгрөгний цэнэглэгч карт тус бүр  400000, 5000 төгрөгийн карт 80000 ширхэг, нийт 1.8 тэрбум төгрөгийн нэгжийн карт, ширээний хуанлийн хавтас байсан аж. Эдгээрийг гаалийн хяналт  шалгалтанд оруулалгүй, татвараас зайлсхийн улсын хилээр оруулахыг завдсан байна. Ямартай ч манай гааль, хяналтынхан дээрх хэргийг илрүүлсэн учир сар шинээр хуурамч картнаас санаа зовохгүй байж болохнээ.

Одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулдаг үүрэн телефоны оператер компани энэ талаар мэдээлэлгүй байгаа бөгөөд ийнхүү цэнэглэгч картын бэлдэцийг хуурамчаар бэлтгэн оруулж ирсэн нь тогтоогдвол томоохон асуудал үүсэх нь тодорхой юм.

 

 

 

Эх сурвалж: 24tsag.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Er(103.26.193.23) 2025 оны 03 сарын 13

Yun huuramch mobicomiihon uursduu tatwaraas zailshiij yahadchn

1  |  0
Top