Бурхны боов зарна, барилгаас юм унавал хохь чинь

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Бурхны боов зарж, Сүхбаатарын ууц чанаж, Дорж гуайн махыг татна


Өрнийн ёсоор шинэ оны шинэ нар харж мөрөө гаргасан монгол түмэн үндэснийхээ уламжлалаар шинэлж золгохоор хөл хөсөөн ихтэй байна. Ууц, боов, бэлэг сэлтний юухан хээхэн зарахын тулд үгээ хэмнэж, ашгаа нэмэх гэж, бууз баншаа чимхэж, тоос шороогоо гүвэх гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг билээ. Сүм хийдийнхэн хүртэл аравнайлж шүншиглэсэн, урамшуулал бонуст нь ид шид дагуулж өгөх “Бурхны боов” борлуулах маркетинг хийж нарийн боовны үйлдвэр, цехүүдтэй зад өрсөлдөж байна. “Сүхбаатарын ууц” гүйлгээтэй. Ширээн дээр тавихад өндөр жанжин унтаж хажуулж байгаа юм шиг л урт том гэж мэд. Хүмүүс хоорондоо мессеж бичиж, чааталж, утсаар ярьж байна. “Дорж ахын боовыг авчихлаа”, “Дондог өвөөгийн боов хугарчихсан байна”, “Хөгшний боовыг хатаачихав аа, хөөе” “Хадмын махыг бүгдийг нь татаж хонолоо”, “Эгчийн ууцыг чанасан уу?” Эмээгийн ууцанд хошногыг нь нэмэх үү?” гэх зэргээр үймцгээж байна. Ууц, махнаас гадна урамшуулал, хямдралгүй нэг үйлчилгээ байна. Тэр нь сүм хийдэд ном уншуулах. Гурван ном уншуулахад нэгийг үнэгүй гэх зэрэг урамшуулалт үйлчилгээ огт алга, үндсэн тарифнаасаа ердөө хөдлөхгүй. Шинэхэн чандарлах газар хүртэл хоёрыг авчирвал гурав дахь үнэгүй гэж байхад манай сүм хийд хөгшчүүдийн тэтгэврийн хэдээр унших номондоо хямдрал урамшуулах зарладаггүй л юм...Энд дарж цааш үзнэ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.26.194.174) 2025 оны 03 сарын 13

шинэ үеийн тархины тэмбүүтэй залуус нэг иймэрхүү л ярьдаг болчихоод байгаа юм даа

1  |  0
Top