Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд буюу “Блю скай” цамхгийн урд баригдаж буй барилгын шатны хонгилоос цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Аврах шуурхай салбарын тасгийн алба хаагчид өчигдөр 13.37 цагт тус барилгын шатны хонгилоос 21 настай эрэгтэйн цогцсыг гаргасан байна. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг лифт унасан байж болзошгүй хэмээж байгаа ч хэргийн тодорхой дүгнэлт гараагүй байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )