Шинжаан, Төвд, Өвөр Монгол зэрэг Хятадын салан тусгаарлах үзэлтэй Өөртөө засах орнуудад томоохон үймээн гарах төлөвтэй гэж барууны ажиглагчид үзжээ. Учир нь эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцсэн дээрх нутгийн хүмүүст эрх баригчдын зүгээс асар их дарамт, шахалт үзүүлдэг аж.
Хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын зургаан малчинг эдийн засгийн хөгжилд саад тушаа үзүүлсэн гэх нэрээр баривчилж, шүүх хурал хийлгүйгээр 1-2 жилийн ял оноосон байна. Үүний улмаас олон зуун малчин Засгийн газарт шаардлага тавьж, хоёр хоногийн турш тайван жагсаал хийжээ. Мөн дээрх малчдын өмгөөлөгч нар давж заалдах хүсэлт гаргасан ч хэрэгсэхгүй болгосон аж.
Ял авсан зургаан малчин Онгиниуд аймгийн Гачаа хошууны иргэд бөгөөд бэлчээрийг нь уурхайн бүс болгосныг эсэргүүцсэн юм байна. Энэ нь эдийн засгийн хөгжилд саад болсон үйлдэл ба үймээн самуунд олон нийтийг уриалсан турхиралт болсон гэнэ.
Тэдгээр зургаан малчны нэг Төгсбаярын эгч Собдоо “Бид давж заалдахыг хүсч байна. Хуулиа дагавал миний дүү ямар ч гэм буруугүй” гэж мэдэгдсэн. Одоогоор Хөххотод 200 гаруй малчин ял авсан хүмүүсийн төлөө эсэргүүцлийн тайван жагсаалд оролцож байна.
Үүнээс гадна АНУ зэрэг өрнөдийн орнуудад улс төрийн орогнолоор амьдарч буй өвөр монголчууд дэлхий даяарх Монгол туургатнуудад уриалга гаргасан учир Хятадын Засгийн газраас тэднийг хүлээлгэн өгөхийг орогнуулагч орнуудаас шаардаж эхэлжээ.
Өнгөрсөн онд Гачаа хошууны 20 мянган акр /1 акр =4046 м2/ газрыг уурхайн эдэлбэр бүс болгосон. Үүний улмаас мянга гаруй малчин айл нутаглах газаргүй болж, дүрвэхэд хүрсэн. Тэр үед эсэргүүцсэн 300 гаруй малчныг барьж хорьсноос, өдгөө зургааг нь ийн яллажээ.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )
Хятад задрах болно. Энэ бол бодит. Энэ үед бидний мах цусны тасархай өмнөд монголчууд тусгаар тогтнох ёстой. Дараагийн шат нь орж ирсэн цагаач хятад үндэстэнүүдийг хөөн гаргах ажил явагдана. Энэ үед зүүн турстан улс бий болсон байна. Мөн төвд тусгаарлагдах боломжтой болно. Энэ гурав нэгдэж нэг улс байгуулагдана гэсэн прогноз байдаг. Манайд Нармай монгол үзэл үхмэл байдалд байгаад байвал энэ гурав нэгдэх нь гарцаагүй. Хятадын өнөөгийн дотоодын байдал их хүнд задрах тал руугаа орчихоод байна. 1949 онд БНХАУ-д алдсан 1сая 300мянган км кв нутгаа бид эргүүлээд авчих юм бол бид хөгжин хүчирхэг болно. Түүнээс бус энэ орос хятад хоёрын зориуд буй болгосон бүслэлдтэнд байгаад байвал хөгжинө гэжбүү сэрүүн зүүдэлцгээ.
negen odor ardchilaliin shuurga tend degdeh l bolno,buh umand hemjee hyazgaar baigaa.