Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж, түүндээ нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан гэх мэдээлэл өнгөрсөн тав дахь өдөр дэгдэж багагүй дуулиан тарьсан билээ. Хэвлэлийнхний мэдээлснээр бол чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байсан гэнэ. Дээрх зүйлсийг олж илрүүлээгүй гэх гаалийн улсын байцаагчийг ажилдаа хайнга хандсан хэмээн цагдан хориод байгаа аж. Хэрэв түүнийг бусададтай бүлгэлэн дээрх эд зүйлсийг хилээр нууцаар нэвтрүүлэхийг оролдсон нь тогтоогдох юм бол холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцох юм байна. Энэ талаар Замын-Үүд дэх Хилийн тагнуулын ажилтнаас тодруулахад "Хэргийг дөнгөж шалгаж байна. Гаалийн байцаагч хэн нэгэнтэй хувилдаж эд зүйлсийг хилээр гаргахыг оролдсон нь одоохондоо тогтоогдоогүй. Гаалийн байцаагчаас мэдүүлэг авахад тэрбээр "Чингэлэг дэх ачааг нягталж үзээгүй. Ажилдаа хайнга хандсан. Энэ нь миний буруу" хэмээн мэдүүлсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй гэв.

Сэтгэгдэл ( 0 )