Өнгөрсөн хоногт Нийслэл хотод хүний амь нас эрэсдсэн осол гараагүй ч орон нутагт 5 хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд гарсан байна.
Тодруулбал, өчигдрийн 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хэрлэн гүүрнээс зүүн тийш 6-7 км зайд Daewoo маркын автомашины араас Toyota Grand Mark-2 маркын автомашин мөргөж 2 хүн нас барж, 3 хүн гэмтсэн хэрэг гарчээ.
Мөн өчигдрийн 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Шунхлай” ШТС-ын баруун асфальтан замд Nissan X-Trail маркын автомашины жолооч Э нь явган зорчигч С мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан бол мөн өчигдрийн 23.40 цагийн орчимд Сэлэнгэ аймгаас 7 км Алтанбулаг явах асфальтан зам дээр 18-20 орчим насны эрэгтэй автомашинд мөргүүлсэн байдалтай нас барсан байсан мэдээл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Өнгөрсөн хоногт Нийслэл хотод зам тээврийн ослоос 17 хүн гэмтэснээс 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 57 бүртгэгдэж 24 тээврийн хэрэгсэл журмын хашаанд байрлуулсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан зөрчил 1 бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )
archaagui ergtei joloochuud arhi uuchaad bs mashin barinaa.hogiin arhichnguudad eroosoo teevriin heregsel barih erh ugmuurgui bgaan