”Төрийн бэлгэдэл” үзэсгэлэн үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойд зориулсан "Төрийн бэлгэдэл" үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд болж байна. Уг үзэсгэлэнд Үндсэн хуульд заасан төрийн бэлгэдлүүд болон төрийн есөн бэлгэ, долоон эрдэнэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр төрийн сүлдний талаар иргэдээс ирүүлсэн загварууд зэргийг дэлгэн тавьжээ.

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд Жибзундамбын хэрэглэж байсан төрийн алт, мөнгөн тамга, шашин төрийг хослон өрнүүлэгч эх дагинын хэрэглэж байсан мөнгөн тамгыг авчирч тавьсан бол Үндэсний түүхийн музейгээс Халхын Очирбат түшээт ханы тамга, Эрдэнэ бишрэлт Засагт ханы тамгыг олон нийтэд үзүүлэхээр авчирсан байв. Мөн үзэсгэлэнд ардчилсан Үндсэн хуулийн хэвлэмэл эхүүд, Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үеийн түүхэн баримтууд зэргийг дэлгэн тавьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
news(180.149.93.20) 2025 оны 03 сарын 13

www.24news.mn

1  |  0
Top