Хилийн тагнуулын газрынхан ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн юм. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ж нь Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж, түүндээ нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан гэнэ. Тэрбээр уг чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байжээ.
Тэгвэл энэ талаар ГЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Гөрөөс, чонын мах зэрэг агнахыг хориглосон ангийн мах байсан. Бусад байгалийн чулуу зэрэг байгаагүй. Харин хууль бус бараа тав орчим шуудай байсан. Хэрэгт холбогдуулж нэг байцаагчийг цагдан хорьсон. Замын-үүдийн дээрх байцаагчийг ажлын хариуцлага алдсан хэмээн сахилгын хариуцлага тооцохоор яригдаж байна. Мөн хэрэгт Л, Э нарын хүмүүсийг шалгаад байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл ташаа мэдээлэл" гэв.
Юутай ч хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “500 сая төгрөгний уг хэрэгт гаалийн ажилтнаас гадна Мэргэжлийн хяналтын байцаагч хүртэл оролцосон байсан.Тиймээс хоёуланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 2 )
naaduul chini 45 saya togrog ogood argalsan geed yariad yawj bn gesen shu
uned hureh chuluunuud aa argalaad avchihdag chadaltai l garuud yum